Уран бүтээлч Д.Үүрийнтуяагийн бүтээлийг Австралийн Куйнслэндийн Орчин Үеийн Урлагийн Галерейгаас 3 жил тутам зохион байгуулдаг, Ази Номхон Далайн 8-р наадмын нүүр хуудас дээр байршуулсан байна.
Энэ өндөр зэрэглэлийн наадамд оролцохоор шалгарсан 30 орны 80 уран бүтээлчийн нэрсийг саяхан олон нийтэд зарласан.
Үүнд монголын дөрвөн уран бүтээлч тодруулбал, Б.Баатарзориг, Б.Номин, Г.Гэрэлхүү, Д,Үүрийнтуяа нар эхний 15 уран бүтээлчийн тоонд багтсан юм.
Тус наадам арван нэгдүээрр сарын 21-ээс 2016 оны дөрөвдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд Монгол уран бүтээлчдийг оролцуулах асуудлаар Куйнслэндийн Орчин Үеийн Галерей 976 Арт Галерейтай хамтран ажиллаж байгаа аж.
Бусад уран бтээлчид нь Солонгос, Сингапур, Шинэ Зеланд, Хятад зэрэг орноос сонгогджээ. Тэд эх орноо төлөөлж, Венецийн Биенналь, Документа зэрэг олон улсын наадамд оролцож, дэлхийд нэртэй Тейт Лондон зэрэг музейд үзэсгэлэнгээ гаргасан, олон улсад танигдсан уран бүтээлчид аж. Тэгэхээр манай уран бүтээлчдийн чансаа өндөр байгааг энэ сонголт баталж байна.
Зураач Г.Гэрэлхүү, Д.Үүрийнтуяа, Б.Баатарзориг нарын бүтээлээс толилуулж байна.