Засгийн газрын тэргүүн өнөөдөр мэдэгдэл хийн, Ерөнхийлөгчид санал хүргүүлснээ дуулгасан. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Засгийн Газар
Монгол Улсын Ерөнхийлөгч Ч.Элбэгдорж танаа
Санал хүргүүлэх тухай
АН МАН хооронд 2014 оны арван хоёрдугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг УИХ дахь АН-ын бүлэг болон АН-ын Гүйцэтгэх зөвлөл “хангалтгүй” гэж дүгнэсэн. Энэ гэрээг нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын шадар сайд Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Дуламсүрэнгийн Оюунхорол, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд Жаргалтулгын Эрдэнэбат, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайд Дамдины Цогтбаатар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам тээврийн сайд Намхайн Төмөрхүү, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайд Содномын Чинзориг нарыг үүрэгт ажлаас огцруулах саналыг зөвшилцөхөөр Танд үүгээр хүргүүлж байна.
Танилцан саналаа өгнө үү.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг