Хууль бус цагаачдын асуудал сүүлийн жилүүдэд Европын Холбооны орнуудын хувьд хурц асуудал боллоо. Их Британи, Францыг холбосон еврогийн туннель руу энэ долоо хоногт л гэхэд 3500 гаруй цагаач нэвтрэхийг оролдов. Их Британи руу гарахын тулд Африк болон Ойрхи Дорнодын хууль бус цагаачид Францын Калайс боомт дахь еврогийн туннель руу бараг шөнө болгон дайрч байгаа юм. Үүнтэй холбогдуулан Францын эрх баригчид еврогийн туннель руу цагдаагийн нэмэлт хүч илгээсэн юм. Евротуннель нь хууль бус цагаачдын Их Британи улс руу нэвтэрдэг цорын ганц гарц бөгөөд ихэвчлэн шөнө дундаас өглөөний 06.00 цагийн хооронд хамгаалалтын хашааг эвдэж, сүйтгэх зэргээр туннель руу нэвтрэх оролдлого хийдэг аж.
Туркийн аюулгүй байдалд заналхийлсэн цуврал халдлагуудтай холбогдуулан энэ сарын 24-нөөс эхлэн тус улсын арми "Исламын улс” бүлэглэлийн босогчдын болон Курдын Хөдөлмөрчдийн намын салан тусгаарлагчдын цэргийн баазад агаарын цохилт өгч эхэллээ. Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу тус улсын тэргүүлэх сонины ерөнхий редакторуудтай уулзахдаа “Исламын улс” болон Курдын Хөдөлмөрчдийн намын салан тусгаарлагчдын эсрэг авсан шуурхай, хариу арга хэмжээ Турк “бүс нутгийн тоглолт”-д өөрчлөлт оруулсныг харуулна гэжээ.
Энэ сарын 29-нд Энэтхэгийн далайд орших Францын Реюньон арлын далайн эргээс онгоцны хэлтэрхий олджээ. Хоёр метр орчим урттай хэлтэрхийг далайн эрэг орчмыг цэвэрлэдэг орон нутгийн иргэд олж, холбогдох байгууллагад мэдэгдсэн байна. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 8-нд 239 зорчигч тээвэрлэн Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд нисэж яваад ор сураггүй алга болсон Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн “MH370” нислэгийн дугаартай Боинг 777-200ER онгоцны хэлтэрхий байж магадгүй гэх таамаглалыг мэргэжилтнүүд дэвшүүлээд байна.
Өмнөд Солонгост тархаад байсан Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу МERS коронавирусын халдварын тархалтыг бүрэн зогсоож, ангижирсан хэмээн тус улсын Ерөнхий Сайд Ван Кё Ан энэ сарын 27-нд албан ёсоор зарлалаа. Тус вирусийн халдвар авсан тохиолдол сүүлийн 23 хоногт нэмж бүртгэгдээгүй юм. Энэ талаар “Янз бүрийн хүчин зүйл, нөхцөл байдлыг харгалзан үзэж тооцсоны дүнд мэргэжилтнүүд коронавирусийн халдвар бүрэн зогссон гэсэн дүгнэлтэд хүрлээ” хэмээн Ерөнхий сайд Засгийн газрын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр хэллээ.
Ливийн удирдагч агсан, хурандаа Муаммар Каддафигийн хүү Сейф аль-Ислам Каддафид Ливийн шүүхээс цаазаар авах ял оноолоо. М.Каддафигийн хүүхдүүдээс амьд үлдсэн цорын ганц хүүг нь хууль сахиулагчид энгийн иргэдийг хүчирхийлж, хууль бусаар хорьж байсан гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа юм. Түүнчлэн Каддафигийн үед Ерөнхий сайд байсан Аль Багдади аль Махмуди нарын найман хүнд мөн цаазаар авах ял оноосон байна.
Европын холбооноос ОХУ-д нийлүүлж байсан түүхий эд, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нутагтаа оруулахыг ОХУ-ын Засгийн газраас хориглосон билээ. Тэгвэл хоригт өртсөн эдгээр бүтээгдэхүүнүүдийг ирэх наймдугаар сарын 6-наас эхлэн устгалд оруулах тогтоолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 29-нд гарын үсэг зурсан талаар Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Владимир Путин устгалд оруулах бараа бүтээгдэхүүний жагсаалт, дарааллыг гаргахыг Засгийн газарт үүрэг болгосон байна.
Казахстан улс Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ гишүүн боллоо. Энэ сарын 27-нд Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев болон ДХБ-ын тэргүүн Роберто Азеведо нар Женев хотноо уулзаж, Казахстан ДХБ-ын гишүүн болсон баримт бичигт гарын үсэг зурсан юм. Ийнхүү 19 жил үргэлжилсэн гэрээ хэлэлцээрийн дараа Казахстан улс албан ёсоор ДХБ-ын гишүүн улс болж байна.
Олон сарын турш алдааг нь засаж, туршилтын хувилбарыг нь хэрэглэгчдэд түгээж байсан Windows 10 үйлдлийн систем ийнхүү анхны хэрэглэгчиддээ хүрлээ. Шинэчлэгдсэн үйлдлийн систем хэсэг хугацаанд үгүйлэгдэж байсан Start цэсийг эргүүлэн авч ирж, цоо шинэ веб хөтөчтэй болсон. Windows 10-ын арван давуу талыг ЭНДЭЭС үзнэ үү.
Олон улсын олимпын хороо /ОУОХ/ 2022 оны өвлийн олимын наадмыг зохион байгуулах хотоор БХНАУ-ын нийслэл Бээжин хотыг сонголоо. Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо ОУОХ-ны гишүүд өчигдөр хуралдах үеэрээ санал хураалт явуулан Бээжинг сонгосон байна. Бээжин нь Казахстаны Алматы хоттой өрсөлдсөн юм. Ингэснээр Хятадын нийслэл Бээжин нь зуны болон өвлийн олимпыг зохион байгуулагчаар сонгогдсон дэлхийн анхны хот болж байна.