Францын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “L'Oreal” группийн (OR:FP) орлого оны эхний хагаст 14.3 хувиар өсч, 12.8 тэрбум евро болжээ. Харин энэ хугацаанд цэвэр ашгийн хэмжээ 1.8 тэрбум евро давсан байна.
Компанийн мэдээлснээр “Black Opium”, “Acqua di Gio”, “Yves Saint Laurent” сүрчигний борлуулалт өссөнөөс гадна нүүрний будагны борлуулалтын өсөлтийн хувь хоёр оронтой тоогоор хэмжигдэж байсан нь орлого өсөхөд нөлөөлжээ. Харин газар нутгаар ангилж үзвэл АНУ дахь борлуулалт 26 хувиар, Ази номхон далай, Ойрхи Дорнодын зах зээл дэх борлуулалт нийт 16.9% өссөн байна.
Гоо сайхны дэлхийн хамгийн том компаниудын нэг “L’Oreal”-ийн Гүйцэтгэх захирал Жан Паул Агон хэвлэлд өгсөн ярилцлагадаа "2015 оны байдлаар олон улсын гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл 3.5-4 хувь тэлэх төлөвтэй байгаа. Урьдчилсан тооцооллоос харахад оны 2-р хагаст зах зээлийн эрэлт улам нэмэгдэнэ" гэдгийг онцолсон юм.
Б.Дашням