Өнөө өглөө Туркийн зүүн бүс нутагт, Иракийн хилийн ойролцоо байрлах Догубаязит хотод “Курдын Хөдөлмөрчдийн нам”-ын босогч, амиа золиослогч халдлага үйлдсэний улмаас Туркийн гурван цэрэг амиа алдаж, улмаар 31 хүн шархадсан байна.
Туркийн Anadolu агентлагийн мэдээлж буйгаар тус улсын зүүн нутагт шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоо хоёр тонн гаруй тэсрэх бөмбөгтэй трактор дэлбэрчээ. Маш хүчтэй дэлбэрэлтийн улмаас ойр орчмын барилга, байшин сүйдсэн байна.
Туркийн эрх баригчид саяхныг хүртэл Сирийн мөргөлдөөнд оролцохоос татгалзаж байсан. Гэвч Сири улстай хиллэдэг Туркийн Суруч хотод өнгөрсөн долоо хоногт /07.20/ "Исламын улс" бүлэглэлийн гишүүн амиа золиослон халдлага үйлдсэний улмаас 32 хүний амь эрсдэж, 100 орчим хүн шархадсан.
Түүнчлэн долдугаар сарын 25-нд Туркийн өмнөд нутгийн Диярбакир хотод тэсрэх төхөөрөмж суурилуулсан машин дэлбэрэн, хоёр турк цэргийн аминд хүрсэн хэрэг гарсан.
Туркийн аюулгүй байдалд заналхийлсэн цуврал халдлагуудтай холбогдуулан өнгөрсөн долдугаар сарын 24-нөөс эхлэн тус улсын арми "Исламын улс” бүлэглэлийн босогчдын болон Курдын Хөдөлмөрчдийн намын салан тусгаарлагчдын цэргийн баазад агаарын цохилт өгч эхэлсэн юм. Цэргийн ажиллагааны явцад 260 гаруй Курд босогчид амиа алдсан байна.
Эх сурвалж: ВВС