Монголын таеквондогийн спортын түүхэнд шинэ үе mөрөн гарч ирлээ. Учир нь манай өсвөрийн тамирчид өмнө нь байгаагүй өндөр амжилт үзүүлжээ.
Манай улсын таеквондогийн 15 тамирчин, 3 дасгалжуулагч БНСУ-д болсон Jeonju-гийн таеквондогийн олон улсын нээлттэй тэмцээн (2015.07.18-20), Чунчон Солонгосын олон улсын нээлттэй тэмцээн болон (2015.07.22-27) болон Сонгнам хүүхдийн олон улсын (2015.07.30-08.02) тэмцээнүүдэд амжилттай оролцлоо.
Манай өсвөрийн тамирчид эдгээр цуврал тэмцээнээс нийт 12 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ.
Монгол Улсын Үндэсний шигшээ тамирчид болох С.Янжинлхам, М.Түмэнбаяр, н.Тэмүүжин, н.Нацагдорж, н.Оюун-Эрдэнэ нар оролцсон бол тэдний дасгалжуулагчаар ҮШБДасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Хо Ин Ён ажиллажээ.
Бага насны ангилалд Монголын таеквондогийн өсвөрийн шигшээ багийн тамирчид болох Т.Энхжин, М.Цэгц, Б.Билгүдэй, Б.Энх-Амгалан, Т.Өсөхбаяр, Г.Түвшин оролцож, дасгалжуулагчаар өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Ү.Ган-Эрдэнэ ажиллажээ.
Өсвөр болон насанд хүрэгчдийн ангилалд Улаанбаатар хотын Налайх дүүргийн тамирчин О.Энхбилгүүн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын тамирчин М.Мөнхбат, Орхон аймгийн тамирчин Э.Баасанханд, О.Азхүү нар оролцлоо.
Jeonju open international taekwondo championship-олон улсын тэмцээнд 37 орны 4500 гаруй тамирчид хүч үзсэнээс 9-10 насны ангилалд Т.Энхжин пүмзэ буюу таеквондо техникийн төрөлд хүрэл медаль авч, медалийн салхийг хагалсан байна. Мөн
10-11насны ангилалд Б.Энх-Амгалан пүмзэ төрөлд алтан медаль
12-13 насны ангилалд М.Цэгц пүмзэ төрөлд хүрэл медаль
12-13 насны ангилалд Б.Билгүдэй пүмзэ төрөлд хүрэл медаль
12-13 насны ангилалд Т.Өсөхбаяр пүмзэ төрөлд хүрэл медаль

13-14 насны ангилалд Г.Түвшин хүрэл медаль мөн тулааны төрөлд нас нэмж орон, өсвөрийн ангиллын 55 кг жинд мөнгөн медаль хүртжээ.
Үүгээр зогсохгүй Үндэсний шигшээ багийн тамирчин С.Янжинлхам 49 кг жинд алт медалийн эзэн болжээ
Сhuncheon Korea open international taekwondo championship-олон улсын тэмцээнд 57 орны 4300 гаруй тамирчид оролцжээ. Монголын өсвөрийн шигшээ багийн тамирчид
8-10 насны ангилалд Т.Энхжин 35 кг-ийн жинд алт медаль
10-11 насны ангилалд Б.Энх амгалан 35 кг жинд алтан медаль
11-13 насны ангилалд Б.Билгүдэй 34 кг жинд алтан медаль
11-13 насны ангилалд Т.Өсөхбаяр 38 кг жинд алтан медаль
11-13 насны ангилалд М.Цэгц 45 кг жинд мөнгөн медаль
Орхон аймгийн тамирчин О.Баасанханд 57 кг жинд мөнгөн медаль
Хөтөл хотын тамирчин М.Мөнхбат 58 кг жинд. Мөнгөн медаль тус тус хүртсэн байна.
International children taekwondo championship буюу Таеквондогийн хүүхдийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнд 14 орны 1300 гаруй тамирчид оролцсон. Монголын өсвөрийн шигшээ багийн тамирчид Т.Энхжин, Б.Билгүдэй, Б.Энх-Амгалан, Т.Өсөхбаяр, М.Цэгц нар жин жиндээ тэргүүлж, алтан медаль,
Хөтөл хотын тамирчин М.Мөнхбат хүрэл медаль,
Налайх дүүргийн тамирчин О.Энхбилгүүн алтан медаль
Орхон аймгийн тамирчин Баасанханд мөнгөн медаль, Азхүү хүрэл медаль хүртжээ.
Эндээс харахад Монголд таеквондогийн спорт өндөр хөгжиж байна. 2020 онд болох олимпийн наадамд манай таеквондогийн тамирчид амжилт гаргах магадлал ч өндөр байна.
Гэрэл зургуудыг Монголын Таеквондогийн холбооны Фэйсбүүк хуудаснаас ашиглав.