Чонон сүлд романы зохиолч Зянь Руныг Дэлхийн монгол зохиолчдын холбооны дээд шагнал "Бичгийн мэргэн" цол тэмдгээр шагнах ёслолын ажиллагаа яг одоо Хүүхэлдэйн театрт болж байна.
Дэлхийн монгол зохиолчдын холбоо нь дэлхий даяар тархан суурьшсан монгол зохиолчдын холбоо бөгөөд байгуулагдаад удаагүй байгаа юм.
Тус холбооны дээд шагнал болох “Бичгийн мэргэн” одонг хүн төрөлхтний ёс зүй, хүмүүжилд нөлөө үзүүлсэн зохиолчдод олгох бөгөөд анхны шагналыг ийнхүү “Чонон сүлд” романы зохиолч Зян Рун хүртэж байгаа юм байна.
Энэхүү шагналын эзнийг дөрвөн жилд нэг удаа тодруулах бөгөөд шагналын талаар тус холбооны ерөнхийлөгч Ц.Хулан хэлэхдээ,
-Чонон сүлдийн эх орноос нь, эрхэм зохиолчийн маань хайрладаг тэр чоныг хайрладаг тэр нутгаас нь илгээж байгаагаараа энэхүү шагнал онцлог юм. Морьтны хишиг явганд гэсэн Монгол ардын зүйр цэцэн үг байдагчилан Монголын ард түмэн Хятадын утга зохиол, яруу найрагтай эрт дээр үеэс гүн, зузаан барилдлагатай байсаар ирсэн.
Учир нь уул усаар холбогдсон Монгол-Хятад хоёр орны ард түмний уламжлалт, найрсаг харилцаа урт, удаан жилийн зөрчилдөөнтэй, найрамдалтай түүх төдийгүй түүний дотор хоёр орны утга зохиолын солилцоо хүндтэй байр суурийг эзэлдэг.
“Чонон сүлд” романы үг, үсэг бүхнээс зохиолч Зян Рун Монгол соёл, ахуй уламжлалын талаар маш өргөн мэдлэгтэй төдийгүй, үзэсгэлэнт тал нутаг, санаа цайлган малчин түмэнд маань гүнээ хүндэтгэлтэй ханддаг нэгэн болох нь төвөггүй ойлгогддог.
Энэ удаа зохиолч Зян Рун манай арга хэмжээнд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадаагүй боловч сэтгэл зүрхээрээ бидний дунд байгаа гэдэгт эргэлзэх хэрэг юусан билээ. Чонон сүлд роман удахгүй Нобелийн шагналын хүртэх нь цаг хугацааны асуудал болсон хэмээн дотроо бодож байна" гэлээ.
Өнөөдрийн ёслолын ажиллагаанд Төрийн соёрхолт зохиолч, Ардын уран зохиолч Б.Бааст, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Төрийн соёрхолт яруу найрагч Д.Цоодол, Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт П.Бадарч, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким, Дэлхийн Монгол зохиолчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Чонон сүлд романы орчуулагч Д.Болдбаатар, Урлаг судлаач С.Майжаргал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны I атташе Рен Вэй, Зян Рун зохиолчийн дотнын анд Чэнь Зи Цюнь нар хүрэлцэн ирсэн юм.