Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн холбооноос анх “Хүүхдийг эхийн сүүгээр хооллох” дэлхийн долоо хоногийн кампанит ажлыг “Хүүхдэд ээлтэй эмнэлгийг дэмжье” уриан дор тэмдэглэж эхэлснээс хойш 20 гаруй жил өнгөрч, жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон.
Тэгвэл үүнтэй холбогдуулан БНХАУ даяар хүүхдээ эхийн сүүгээр хооллохыг уриалсан флэшмоб боллоо.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор эх, үрийн нандин холбоо үүсч, эрүүл мэндийг хамгаалан дэмжихэд ихээхэн чухал ач холбогдолтой. Эхийн сүү нь хүүхдийн биед шаардлагатай уураг, тос, нүүрс ус, эрдэс бодис, аминдэмүүдийг хамгийн зохистой харьцаагаар агуулж тэдний өсөлт, хөгжилт, хөдөлгөөн, хоол боловсруулахад зарцуулагдах илчлэгийг нөхөж байдаг. Үүнээс гадна өөр ямар ч сүүний найрлагад байхгүй халдварт өвчин эсэргүүцэгч нян, бактери, мөөгөнцрийг устгах эсрэг биетүүдийг агуулснаараа өвчнөөс сэргийлдэг. Эхийн сүү нь дандаа шинэхэн, халуун хүйтэн нь тохирсон, орчны халуунд шингэрч, хүйтэнд илчлэг чанар нь нэмэгддэг учраас гүйлгэх, өтгөн хатах, харшил өгөх зэрэг гаж нөлөөгүй.
Эхийн сүүгээр хооллох нь зөвхөн хүүхдэд төдийгүй эхэд сайн нөлөө үзүүлдэг. Үүнд:
- Эхийн дархлаа сайжирна.
- Умай сайн агшина.
- Жирэмслэлт хоорондын зай уртасна.
- Хөхний хавдар болон бусад эмэгтэйчүүдийн өвчлөл багасна.
Эх сурвалж: China News