Wikileaks сайтад АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Европчууд гэлтгүй Японыг тагнаж байсан тухай, дээрээс нь Японы ерөнхий сайд Шинзо Абэ, түүний парламент мөн Mitsubishi компанийг хүртэл тагнаж байсан тухай бичсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Үүнтэй холбогдуулан Японы талаас АНУ-ын эрх баригчдад хандан WikiLeaks сайтад нийтлэгдсэн тагнуулын хэргийн талаар албан ёсны тайлбар өгөхийг хүссэн байна.
“Хэрэв АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Японы Ерөнхий сайд болон парламентын гишүүдийг тагнасан нь үнэн бол холбоотон улсуудын хувьд маш их харамсалтай явдал” хэмээн Японы Засгийн газрын сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга даваа гарагт Токио хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters