Дэлхийн Монгол зохиолчдын холбоо хэмээх байгууллага өчигдөр нээлтээ хийж холбооны дээд шагнал болох "Бичгийн мэргэн" цол тэмдгээр "Чонон сүлд" романы зохиолч Зян Руныг шагнасан юм.
Өнгөрсөн жилийн наймдугаар сард үүсгэн байгуулсан Дэлхийн Монгол зохиолчдын холбооны ерөнхийлөгч Ц.Хулангаас цөөн асуултад хариулт авлаа.
-Дэлхийн Монгол зохиолчдын холбоог байгуулах болсон шалтгаан нь юу вэ?
-Энэ холбоо маань Монгол Улсдаа төдийгүй, хилийн чанадад түүхэн нөхцөлөөр нүүдэллэн алслан холдсон ч элэг зүрх нь Монгол Улсынхаа гал голомт, үндэсний соёл, өв уламжлалыг хадгалах юмсан гэж зорьж явдаг элэг нэгт Монголчуудыгаа багтаасан юм.
Буриад, өвөрмонгол, тува, якут, хазара монгол, монгоруд гэх мэтээр дэлхийн өнцөг булан бүрд тархан суурьшсан монголчуудынхаа төлөөлөл болсон зохиолч, үгийн уран бүтээлчид төдийгүй судлаачид, орчуулагчид, эрдэмтдийг нэгтгэсэн холбоо байгаа юм.
Холбооны үйл ажиллагаа зөвхөн яруу найрагч, зохиолчид гэлтгүй Монголоо гэсэн санаа зүрхэнд нь цохилж байгаа хүн бүхэнд хүрч ажиллах зорилготой. Монголын утга зохиолын түүхэн соёлын өв, дурсгалт газруудыг дэлхийн өргөн эн дээр нээж илрүүлэх, тодруулах, хамгаалах, сэргээх, нээж тодруулах, зохиолчдынхоо өв соёлыг хамгаалах ингэснээрээ нийгэм залуу үед Монголынхоо үндэсний бахархлыг сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.
Мөн ижил төстэй мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, туслан, дутуу зүйлийг нөхөж ажиллана.
-"Чонон сүлд" романы зохиолч Зян Рунд өгсөн шагнал холбооны дээд шагнал гэж байсан. Жил бүр шагналын эзнийг тодруулах юм уу?
-Үгүй ээ. Дөрвөн жилд нэг удаа олгох шагнал юм.
-Холбооны гишүүн болоход ямар шалгууртай байдаг вэ?
-Манай холбоо удирдах зөвлөлийн есөн гишүүнтэй. Мөн Монгол хэл, уран зохиолын багш, орчуулагчид хүртэл манай холбоонд бий. Учир нь хэлний боловсролыг хүүхдүүдэд эзэмшүүлэхэд багш нарын үүрэг оролцоо чухал шүү дээ. Холбооны гишүүн болоход нээлттэй.