Sony компанийн гар утасны хэлтэс сүүлийн үед ашигтай ажиллаж чадахгүй байгаа. Хамгийн сүүлд гэхэд энэ оны эхний улирлын байдлаар 188 сая ам. долларын алдагдалтай ажиллажээ.
Гэсэн хэдий ч компани гар утас үйлдвэрлэл, ялангуяа утасныхаа камерыг сайжруулах ажлыг сааруулсангүй. Xperia M5 болон Xperia C5 Ultra утаснуудын урд талынх камерууд 13 мегапиксел.
Xperia C5 Ultra утасны хувьд 22мм-ийн өргөн өнцгийн дурантай бөгөөд урд болон хойд талын камерууд аль аль нь өндөр нягтралтай бичлэг хийх аж. Түүнчлэн дүрс тогтворжуулагч хүртэл суулгажээ.
6 инчийн өргөнтэй энэ том утас 1920-ийг харьцах нь 1080 пиксел нягтралтай бөгөөд 1,7GHz-ийн найман цөмт процессор, 2GB RAM, 16GB санах ой, 200GB хүртэлх мемори карт дэмждэг, 2930mAh батарейтай юм байна.
- Утасны танилцуулга -
Xperia M5 нь урд талдаа 13 мегапикселийн камертай бол ард талдаа 21,5 мегапиксел камертай, дүрс тогтворжуулагчтай, 4К дүрс бичих чадалтай аж. 5 инчийн өргөнтэй энэ утас 2,0GHz найман цөмт процессор, 3GB RAM, 16GB санах ой, 2600mAh батарейтай. Дээрээс нь энэ загвар усны хамгаалалттай аж.
Хоёр утасны үнийг одоогоор зарлаагүй бөгөөд энэ сарын сүүлээр гэхэд Андроид 5,0 үйлдлийн системтэйгээр худалдаанд гарах юм байна.