Хөрөнгө оруулалтын орчин дахь хүлээлт үргэлжилсэн хэвээр байна
Монгол банкны мэдээлснээр манай улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ үргэлжлэн буурсаар байна. Энэ оны эхний таван сарын байдлаар ГШХО өнгөрсөн оны мөн үеэс 385.5 сая ам.доллараар татарчээ. Энэ талаар Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатараас тодрууллаа.
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт дорвитой сэргэхгүй байна. Монгол банкны мэдээлснээр хөрөнгө оруулалт оны эхнээс хасах үзүүлэлттэй хэвээр байна.
-Төв банкны мэдээгээр төлбөрийн баланст хасах үзүүлэлттэй гарсан. Гэхдээ энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт огт орж ирэхгүй байна гэсэн үг биш юм. Зарим хэвлэлээр тайлбар нь маш буруу гарч байгаа. Үүнийг залруулах шаардлагатай. Монгол банк ч гэсэн мэдээллээ шинэчлэн сайжруулж, нийтэд хүргэх ёстой. Хөрөнгө оруулалт сэргэх гол найдвар нь хүлээгдэж буй мега төслүүд. Бидний мэдэх томоохон төслүүд урагшилж байж л нөхцөл байдал сайжирна. Нэг үгээр хэлбэл, хөрөнгө оруулалтын орчин дахь хүлээлт үргэлжилсэн хэвээр байна.
-Хагас жилийн дүн мэдээ гарсан уу. Манай улсад одоогоор хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирээд байна вэ?
-Энэ оны эхний таван сарын байдлаар 400 гаруй сая ам.доллар орж ирсэн. Хагас жилийн дүн мэдээ хараахан эцэслэгдэж гараагүй байна. Удахгүй нэгтгээд, тодорхой болчихно. Бидний хүлээлтээр нийт 500 гаруй сая ам.доллар орж ирсэн болов уу гэсэн тооцоолол бий.
-Танайд гадаадын хөрөнгө оруулалттай хэчнээн компани, аж ахуйн нэгж шинээр бүртгүүлсэн бэ?
-Энэ он гарсаар 140 компани шинээр бүртгүүлсэн.
-Дотогшлох хөрөнгө оруулалтын урсгал сайнгүй байгаагаас үүдээд Монголоос хөрөнгө оруулалт гадагшлах болсныг зарим эдийн засагч хэлж байна. Энэ нь хэр ортой зүйл вэ?
-Гадагшилж буй хөрөнгө оруулалтыг тусад нь тооцох ёстой. Монголоос гарч байгаа хөрөнгө оруулалт заавал зугтаасан байх шаардлагагүй, харин гадаадад хөрөнгө оруулсан байж болно. Орох, гарах урсгалын нийлбэрийг төлбөрийн балансын тоогоор илэрхийлэх нь өрөөсгөл.
-Танай байгууллагын төсөөллөөр энэ оны эцэст хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэхээр байна вэ?
-Оюутолгой, Таван толгой, Таван толгойн цахилгаан станц зэрэг төслөөс л хөрөнгө оруулалтын хэмжээ хамаарна. Оны төгсгөлд хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллароос давна гэсэн хүлээлттэй байна. Хэрэв дээр дурдсан төслүүд амжилттай хэрэгжиж, хөрөнгө оруулалт нь ороод ирвэл нэг тэрбумаар хэмжигдэхгүй.
Б.Баяртогтох