Тансаг зэрэглэлийн автомашины салбарт тэргүүлэгч Германы гурвал буюу “BMW”, “Daimler” болон “Audi” компаниуд “Nokia”-ийн газрын зургийн "HERE" үйлчилгээг 2.7 тэрбум еврогоор авахаар болсон гэж эх сурвалжууд мэдээллээ. Гэхдээ талууд эцсийн тохиролцоонд хараахан хүрч амжаагүй байгаа юм байна.
“Nokia” компани өнгөрсөн дөрөвдүгээр сард газрын зургийн бизнесээ худалдахаар болсон. Энэ үед технологийн салбарт цахиур хагалж байгаа “Uber” болон “Google” компани "HERE"-ийг худалдан авах сонирхолтой байгаа талаар мэдээллүүд гарч байсан юм.
Харин Германы компаниуд 20-р зуунаас эхэлсэн автомашины салбарын тэргүүллээ алдахгүйн тулд түншлэл байгуулан, технологийн компаниудтай өрсөлдөхөөр шийдвэрлэсэн нь ийнхүү үр дүнд хүрч байгаа бололтой. Хойд Америк болон АНУ-ын автомашинуудад хэрэглэгдэж байгаа газрын зургийн үйлчилгээний 80 хувийг “HERE” хангадаг. Тиймээс энэ үйлчилгээг худалдан авах нь хэрэглэгчдийн мэдээллийг “Google”-ээс нууцлах боломжийг бүрдүүлж байгаагаас гадна автомат жолоодлогын технологийн суурийг баталгаажуулж байгаа юм.
Учир нь “Google” болон “Mercedes-Benz” тэргүүтэй Германы компаниудын хөгжүүлж байгаа автомат жолоодлого нь интернет орчинд хандаж байж ажиллах учиртай юм. Сонирхуулахад, “HERE”-ийг Nokia компани 2008 онд 8.1 тэрбум ам.доллараар худалдан авч байсан байна.