Цөм хөтөлбөр бол сурагчдад бүгдийг биш чухлыг заах онцлогтой
Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлээд байна. Ингэснээр хүүхдүүдийн мэдлэгээс гадна идэвх, оролцоо, санаачилгыг давхар үнэлдэг болж байгаа аж. Сургалтын шинэ хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр болсон. Энэ талаар МУБИС-ийн Боловсрол судлалын тэнхимийн эрхлэгч Г.Баярмаа дурдсан юм.
-Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд суурь боловсролын цөм хөтөлбөр боловсруулсан. Энэ хөтөлбөрийг энэ жилээс эхлээд ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэхээр болсон. Үүний бэлтгэл хэр хангагдсан бэ?
-Цөм хөтөлбөрийг энэ жилээс эхлээд орон даяар хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийг өнгөрсөн жил 40 лаборатори сургуульд туршиж үзсэн. Туршилтын үр дүнд зарим зүйлийг нь сайжруулаад хэрэгжүүлэхээр боллоо. Цөм хөтөлбөрийн шинэлэг тал нь ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдад шинжлэн судлах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэгдэж буйгаараа онцлог. Тодорхой шинжлэх ухааны мэдлэгийг эзэмшүүлэхээс илүү аливаа зүйлийг сурч мэдэхийн төлөө хүсэж тэмүүлдэг сурагчдыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн хөтөлбөр.
-Шинэ хөтөлбөрийн туршилт хэр үр дүнтэй болсон бэ?
-Туршилт хийснээр бид агуулгаа сайжруулсан. Хичээлийн агуулга нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирч байх ёстой л доо. Сурах арга барилыг хэрэгжүүлээд ирэхээр сурагчдын хичээлд оролцох оролцоо, идэвх сайжирч байгаа нь харагдсан. Суурь судалгаа хийж хараахан амжаагүй ч ажиглалт хийсэн. Тиймээс энэ жилээс улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй сургууль цөм хөтөлбөрөөр хичээллэнэ.
-Сургалтын цөм хөтөлбөрийн хүрээнд хичээлийн агуулга хэр өөрчлөгдөж байгаа вэ?
-Өмнө нь бид шинжлэх ухааны агуулгыг сурагчдад эзэмшүүлэхэд түлхүү анхаарч байсан бол одоо бүгдийг биш чухлыг гэсэн үзэл баримтлалд суурилж байна. Яагаад гэвэл, тодорхой арга барилыг эзэмшүүлэхийн тулд ямар агуулга илүү байгаад суурилж, хичээлийнхээ агуулгыг сонгоно гэсэн үг.
-Хичээлийн агуулга өөрчлөгдөхийн зэрэгцээ үнэлгээ бас өөр болсон байсан. Ингэж өөрчлөх нь хүүхдэд хэр өгөөжтэй вэ?
-Сургалтын цөм хөтөлбөрийн хоёр дахь шинэлэг тал нь үнэлгээний асуудлыг цогцоор нь авч үзсэн явдал. Бид мэдлэг эзэмшүүлэхэд түлхүү анхаарсан учраас мэдлэгийг үнэлдэг байсан. Одоо сурах арга барилд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа болохоор сурагчдын идэвх, оролцоо, хүчин чармайлт санаачилгыг үнэлнэ. Сурагчийг үнэлнэ гэдэг дүн тавих биш харин тэдний хөгжлийг дэмжихэд чиглэсэн үнэлгээг чухалчилж байгаа.
-Сургалтын шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш нарын чадвар хэр тэнцэж байна вэ?
-Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багшийн чадвар хамгийн чухал. Тиймээс багшийг чадваржуулахад сүүлийн жилүүдэд нэлээд анхаарч ажиллаж байна. Ялангуяа цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гэж байгаатай холбоотойгоор бүх ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг наймдугаар сарын 3-наас сургалтад хамруулна. Гэхдээ багшийг чадавхжуулах ажил зөвхөн сургалтаар хэмжигдэхгүй. Багш бэлтгэх сургуулийн чанартай холбоотой л доо. Иймд багш бэлтгэдэг сургуулиудын сургалтын хөтөлбөрийг шинэчилж байгаа. Үүнийг дагаад ирээдүйн багш нар маань нэлээд чадварлаг болж бэлтгэгдэнэ гэдэгт итгэж байна.
-Багшийн хөгжлийн институтэд багш нарын сургалт болж байна. Энэ сургалтын онцлогийг сонирхуулж болох уу?
-Сурах бичиг боловсруулсан багийн багш нар орон нутагт очиж цөм хөтөлбөрийн талаар сургалт зохион байгуулна. Энэ багш нар долоон бүсэд очиж сургагч багш нарыг бэлтгэнэ.
-Шинэчлэл хийснээр манай улсын боловсролын систем дэлхийн жишигт хэр ойртож байгаа вэ?
-Бид 2018-2019 онд сургалтын хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлүүлэх зорилготой байгаа. Олон улсын түвшинд хүрсэн гэж хэлэхэд эрт байна. 2018-2019 онд сургалтын хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлүүлэх зорилготой байгаа
Б.Гандолгор