Манчестер Юнайтедын хамгаалагч Рафаэл Да Силва Францын Лион клубтэй 4 жилийн гэрээ байгуулжээ.
Орон нутгийн цагаар даваа гарагт Бразил залуу Францын багийн эмчийн үзлэгээр орсон бөгөөд эмчийн үзлэг дууссаны дараа Лион клуб энэхүү мэдээллийг олон нийтэд зарласан юм.
Лион клуб өөрсдийн албан ёсны цахим хуудаснаа: “Олимпик Лион клуб Манчестер Юнайтедаас Бразил хамгаалагч Рафаэл Да Силваг авахаар тохиролцлоо. Бразил залуу Лион клубтэй 2019 оны зургаадугаар сарын 30 хүртэл 4 жилийн гэрээ байгуулах болно.”
Рафаэлын Манчестер Юнайтедтай байгуулсан гэрээ дуусахад нэг жилийн хугацаа үлдээд байсан боловч тэрээр ирэх улиралд багийн менежер Луи ван Гаалийн төлөвлөгөөнд багтаагүй гэдэг нь Итали залуу Маттео Дармиан Олд Траффордод ирснээр тодорхой болсон юм.
Франц эх сурвалжийн мэдээлж байгаагаар Лион клуб Английн багт 3.5 сая евро төлсөн гэнэ.
Рафаэл Да Силвагийн хувьд 2008 онд Улаан Чөтгөрүүдийн эгнээнд нэгдэж байсан бөгөөд Олд Траффордод 7 улирлын өнгөрүүлэхдээ 169 тоглолтонд оролцож 5 гоол оруулсан юм.
Эх сурвалж: SkySports