XXI зууны шинэ зэвсэг болсон дрон онгоцнуудаас болж БНХАУ, Барууны орнуудын эсрэг шинэ хүйтэн дайн эхэлж байж болох юм. Хятадын худалдааны сайд энэ сарын 15-аас эхлэн дэвшилтэт дрон онгоцны гадаад худалдаанд хязгаар тогтоох болсон тухай мэдэгдлээ.
China Daily-д бичсэнээр “Үндэсний аюулгүй байдлын төлөө дэвшилтэт дрон болон зарим технологиудыг гадаадад худалдаалах асуудлыг цэгцэлж байгаа” гэжээ. Ингэснээр дээр дурдсан бүтээгдэхүүн борлуулагчид хилийн чанад руу гаргах гэж байгаа бараа, бүтээгдэхүүн бүрээ улсад бүртгүүлж, зөвшөөрөл авах ёстой юм байна.
Дэвшилтэт дрон гэж тодорхойлж байгаа нисгэгчгүй онгоц нь агаарт нэг цагаас илүү хугацаанд нисэх чадвартай, хүчтэй салхи шуурганд тэсвэртэй, 15 метрээс өндөрт нисэх чадалтай дронууд юм.
Түүнчлэн тухайн дроныг ашиглан юу хийж болох тухай бүхий л мэдээллийг хүргүүлэх бөгөөд хариу ирэх хүртэл 45 хоног хүлээх шаардлагатай болж байгаа аж. Харин бидний сайн мэдэх DJI компанийн арилжааны зориулалт бүхий дронуудад ийм хязгаарлалт хийхгүй юм.
Үүнээс гадна секундэд 8 тера флопоос илүү мэдээлэл боловсруулах чадалтай супер компьютерыг экспорт хийхийг шууд хоригложээ. Тодруулбал Intel-ийн i7 CPU гэхэд секундэд дунджаар 50-150 гига флоп мэдээлэл боловсруулах чадалтай байдаг.
Гэхдээ зөвхөн БНХАУ супер компьютерын технологид хязгаар тавиагүй бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын засгийн газар Intel компанийг БНХАУ-ын супер компьютерын хөгжилд туслахыг хориглосон шийдвэр гаргаж байв.