Байгаль орчны асуудал хүнд байгаа энэ үед УИХ-ын гишүүд сандал ширээны асуудлаа нэн даруй зогсоож, үндэсний эрх ашгаа дээдлэхийг шаардаж Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлөөс хэвлэлийн хурал хийлээ.
Улс орны эдийн засаг хүнд, ард иргэдийн амьдрал тааруу байгаа ч ард иргэд урин цаг, найр наадам, амралт зугаалгад дарагдан, элдэв зовлон тоочихгүй байгаа энэ үед улс төрчид “төр засаг бужигнуулах тоглоом”-оо эхэлсний хөлд улс орны бүх салбар чирэгдэж эхлээд байна.
Мал амьтны гаралтай боом, галзуу, тарваган тахал зэрэг аюулт өвчнүүд, цаг агаарын улмаас үүсээд буй хүндрэл, өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд буй энэ нөхцөл байдал улс төрчдөд хамаагүй юу? Эдгээр асуудалд хамтарсан засгийн газар, эрх баригчид гол анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн хийсэн судалгаагаар өнөөдөр Монголд улс төрийн намуудын төлөвшил нь иргэний нийгмийн төлөвшил, хөгжлөөс хол хоцорч байна гэсэн дүгнэлт гарсан нь өнөөгийн намуудын гэдсэндээ хөлөө жийлцэж, улс орны үндэсний эрх ашгийг хөсөрдүүлж байгаа үйл явдлууд баталж байна.
Иймд улс орны хөгжлийг түүчээлэн авч явах ёстой улс төрийн намуудыг хоорондын утгагүй тохиролцоон, элдэв найр наадам, тууз хайчлах шоугаа нэн даруй зогсоож, эдийн засгаа сэргээх, өвөлжилтөд бэлтгэх, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд иргэд иргэний нийгмийн оролцоог идэвхжүүлэн хангаж ажиллахыг Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлөөс шаардаж, уриаллаа.