Мумбай хотод ил задгай бие засагчдыг үйлдэл дээр нь барьж, хүчтэй даралтат усаар шүршин шийтгэж байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл Сан-Франциско хотод нийтийн эзэмшлийн газарт ил задгай бие засах явдлыг таслан зогсоох зорилгоор нэгэн санааг хэрэгжүүлж эхэлжээ.
Энэ нь ус үл шингээдэг уусмалаар ханыг будах бөгөөд тус хана руу бие зассан тохиолдолд шингэн нь эргэж тухайн хүн рүү ойх юм. Өөрөөр хэлбэл хүн өөр лүүгээ бие зассан мэт өмд гутлаа норгох болно.
Сайн дурын хүмүүс ил задгай бие засах үйлдлийн гол бай болсон арван ханыг ийнхүү буджээ. Энэхүү аргыг анх Германы Ганбург хотын шөнийн цэнгээний газруудын гадна талбайн хананд хэрэгжүүлж улмаар ил задгай бие засах явдлыг багасгаж чаджээ.
Сан-Францискод ил задгай бие засах үзэгдэл хотын захиргааны толгойны өвчин болсоор уджээ. Ил бие зассан хүнийг 50-100 ам.доллараар торгох хуулийг 2002 онд гаргаж байсан ч ахицтай буураагүй байна.
Энэ оны нэгдүгээр сараас л гэхэд бусдын тарьсан бохирыг цэвэрлүүлэх гэж 375 дуудлага тус хотын Нийтийн Үйлчилгээний Газарт иржээ. Тиймээс энэхүү арга нь ил задгай бие засагчдыг хашрааж дуудлагын тоог бууруулна хэмээн найдаж байгаа аж.
Эх сурвалж: