Миний дүү 300 төгрөг шүү дээ, чи сая 100 төгрөг хийчихлээ гэхэд өөдөөс нь “Би мөнгөө хийчихсэн л бол болоо шүү дээ” хэмээн нэг залуу ширэв татан явж одлоо. Нийтийн тээвэр ухаалаг системд шилжиж автобусны мөнгө хураагч нарын асуудал ямар байгаа талаар өөрсдөөс нь тодруулахаар “Цахилгаан тээвэр” компанийн унаанд сонссон эхний харилцан яриа энэ.
Ердөө хоёрхон буудал явах хооронд орж ирсэн зорчигчдын дөрөв нь асуудалтай байлаа
Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн нийтийн тээврийн газраас “Иргэд шинэ системд дасах хүртэл мөнгө хураагч нарыг зохицуулагч, хянагчаар ажиллуулна. Ер нь бол кондукторуудын асуудлыг шийднэ. Хэрвээ хүсэлт гаргавал ажлын байр олж өгнө” гэж мэдэгдсэн.
Харин хэчнээн орон тоо байгаа, хэзээнээс мөнгө хураагч нарыг ажлаар хангах тухай тоймтой мэдээлэл өгсөнгүй. Анх нийтийн тээвэр ухаалаг системд шилжихээр болсон тухай зарлаж байхад кондукторуудыг цахим карт борлуулах цэгт ажиллуулна гэх яриа гарч байлаа.
Гэхдээ ухаалаг системд шилжсэний дараа цахим карт борлуулах цэгийг шинээр байгуулсангүй, харин оронд нь дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудыг түшиглэн цэг байгуулжээ. Ингээд хувь хүмүүст цахим карт борлуулах эрх очсоноор тэд кондуктор авч цалинжуулах нь юу л бол.
Хүсэлт гаргавал ажлын байр олж өгнө /ажлын байр нь хянагч/ гэдгийг хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдсэн ч мөнгө хураагч нар, автобусны жолооч нар ямар ч ойлголтгүй өдийг хүрчээ. Биднийг цахилгаан тээвэр компанийн автобусанд суухад 100 төгрөг хийсэн залуугаас гадна картаа уншуулахгүй байсан нэг эмэгтэй байсан юм.
Эмэгтэйн араас олон хүн орохоор хүлээж байсан учир би сууж байгаад картаа уншуулъя гэж байна. Автобус ч хаалгаа хаагаад хөдөллөө, гэтэл эмэгтэй картаа уншуулсангүй. Кондуктор түүнээс картаа уншуулахыг шаардахад харин өөдөөс нь “Уншуулах л гэж байхад юун сүртэй юм” гэж үг хаялаа.
Мэдээж хэрэг хөндлөнгөөс харж байгаа надад хүртэл уншуулах шинжгүй юм шиг сууж байгаа түүнийг уншуулахгүй нь л гэж бодсон учир кондукторыг буруутгах аргагүй. Нэгэнт автобусанд орж ирэхдээ л уншуулах ёстой бол тэр үедээ л уншуулсан нь дээр.
Дээрх хоёр хүнээс гадна арван жилийн болов уу гэмээр хоёр хөвгүүн автобусны хаалга хаагдахтай бараг зэрэгцэн орж ирсэн юм. Жолооч ч тэр, кондуктор ч тэр хоёр хөвгүүнийг бэлэн мөнгөний хайрцагт мөнгө хийхгүй сууж байгааг анзаарсангүй.
Харин хөвгүүдийг ажиглан суутал бие биедээ харц шидэлцээд л мөнгө төлөлгүй сууснаа ойлгож байгаа төрх харагдлаа. Ингээд яах бол гээд харж байтал харин нэг нь “За яахав яахав” гэсэн шиг толгой дохиж байна.
Туулайчилж байгаа хэрэг байж. Ердөө хоёрхон буудал явах хооронд орж ирсэн зорчигчдын дөрөв нь асуудалтай байлаа. Гэхдээ ухамсраараа мөнгөө хийж, картаа асуудалгүй уншуулж байгаа хүмүүс ч байсныг дурдах хэрэгтэй.
ХҮҮХЭД СУРГУУЛЬД ОРОХ БОЛСОН, ГЭТЭЛ ЗЭЭЛ АВЧ БОЛОХГҮЙ БОЛЧИХЛОО
Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээлснээр өнөөдөр хотын хэмжээнд 1600 гаруй кондуктор ажилладаг юм байна. Ухаалаг системд шилжсэнээр энэ 1600 хүний ажлын байрны асуудал сөхөгдөж, Нийтийн тээврийн газар энэ талаар тодорхой зүйл хэлээгүй.
Харин одоо ажилгүй болчихвол миний насыг голно, ядаж тэр компьютер гэдэг юмыг нь ч ажиллуулж чадахгүй
Зөвхөн хүсэлт гаргасан тохиолдолд асуудлыг шийдэх бөгөөд одоогоор хүсэлт гаргасан хүн байхгүй гэсэн юм. Гэтэл мөнгө хураагч нар энэ талаар ямар ч ойлголтгүй өдийг хүрчээ. Хэрвээ Нийслэлийн нийтийн тээврийн газраас ажлын байрыг нь шийдэж өгнө гэсэн бол яагаад тэдэнд тусгайлан мэдэгдсэнгүй вэ?
Эсвэл автобус баазууд ажилчид даа хангалттай мэдээлэл өгөхгүй байна уу? Жилийн өмнөөс ухаалаг системд шилжих тухай яригдаж эхэлсэн учир анхнаасаа тэр хүмүүсийг ямар ажлын байраар хангах асуудлаа шийдчихсэн баймаар.
1600 хүний ажлын байр гэдэг бага тоо биш. Үүнийг шийднэ гэдэг ч хялбар ажил биш. Гэхдээ шийдэх ёстой ажлыг нь хийж байгаа хүмүүс бий. Тэд л зохицуулах үүрэгтэй.
Мөнгө хураагч нарын ярьж байгаагаар жолооч болох, эсвэл өөр мэргэжлийн сургалтад хамрагдуулсан бол зүгээр гэж байлаа. Жолооч болсон тохиолдолд ээлжийн тоо нэмэгдэж улмаар нийтийн тээврийн үйлчилгээний цаг сунах боломжтой.
Нэрээ нууцлахыг хүссэн кондукторын хэлснээр “Би одоо яахаа мэдэхгүй л байна. Нийтийн тээврийн салбарт 15 жил ажиллалаа, одоо том хүүхэд их сургуульд орохоор болчихсон, харин сургалтын төлбөрийг нь төлөх гээд зээл авъя гэхэд санхүүч маань бараг л боломжгүй байхдаа л гэж байна” гэлээ.
Түүнчлэн “Олон жил кондуктор хийсэн над шиг хүнийг өөр газарт ажилд авахгүй. Үндсэн цалин 430,000. Тэгээд орлогын хувь, төлөвлөгөө давуулан биелүүлсэн тохиолдолд би 750,000 төгрөг гаргаж авдаг байсан. Харин одоо ажилгүй болчихвол миний насыг голно, ядаж тэр компьютер гэдэг юмыг нь ч ажиллуулж чадахгүй. Тэгэхээр хэн намайг ажилд авах вэ дээ” гэсэн юм.
Нэгэнт ухаалаг системд шилжиж байгаа учраас мөнгө хураагчийн орон тоо алга болно. Харин энэ асуудлаа л нэг мөр шийдмээр санагдаж байна. Тэрнээс биш “Өөрсдөө хүсэлт гаргавал ажлын байр олж болно” гэх албаны үг хэнд ч шаардлагагүй.