Зун эхэлж байхад Lexus компани дэлхий нийтийг гайхшруулж чадсан. Тансаг автомашин үйлдвэрлэгч тэд бидний олон жилийн турш хүсэн хүлээсэн “жинхэнэ” нисдэг хавтанг харуулсан юм.
Гэхдээ яг хүн дээр зогсоод явж байгааг огтхон ч харуулаагүй учир интернет ертөнцөд хүмүүс хоёр хуваагдсан. Жинхэнэ, хуурамч. Хэрвээ та жинхэнэ гэж бодож байсан бол танд баяр хүргэе. Үнэхээр Lexus нисдэг хавтан хийсэн.
Тэр ч бүү хэл энэ хавтандаа зориулсан том хэмжээний гулгах талбай бэлтгэжээ. Сонирхолтой нь Lexus-ийн бүтээсэн нисдэг хавтан бидний бодож байсан шиг тийм дэвшилтэт технологи биш байлаа.
Хэдэн жилийн өмнөөс Майснерийн эффектийг хүмүүс бяцхан туршилт болгон харуулж “Квант нислэг” хэмээн нэрийдэж байсан. Яг л энэ аргаар Lexus компани модон гадаргуутай нисдэг хавтан бүтээжээ.
Харин энэ нь компанийн дараагийн нэг сурталчилгааны хэсэг байсан аж. Газраас дөрөв, таван сантиметрийн дээр хөөрөх хавтан дунджаар 15 минут хөвж чадна. Үүний дараа сайтар хөргөх ёстой.
Компанийн анхны сурталчилгаан дээр харагдаж байсанчлан шингэн азот ашиглан хавтангийн дотор талыг хөргөж байгаа бөгөөд үүний тулд мөн л 15-20 минут шаардлагатай.