Энэ сард Засгийн газрын 75 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжина
Монголын хөрөнгийн бирж энэ оны эхний хагас жилийн тайлангаа өчигдөр танилцуулав. Засгийн газрын үнэт цаасыг өнгөрсөн оноос арилжиж эхэлсэн Монголын хөрөнгийн бирж нийт 125 удаа үнэт цаасны арилжаа зохион байгуулж, 290.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Тодруулбал, арилжааны нийт үнийн дүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23 дахин өссөн гэнэ. Гурван жилийн хугацаанд завсарлаад байсан Засгийн газрын үнэт цаасыг тогтмол арилжих болсон нь Монголын хөрөнгийн бирж ашигтай ажиллахад голлох үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна.
Жилийн өмнө 12.9 тэрбум төгрөгийн арилжаа хийж байсан хөрөнгийн захын ашигт ажиллагаа өнгөрсөн зургаан сарын байдлаар огцом нэмэгджээ. Мөн өдрийн дундаж арилжааны дүн нь 100.7 сая төгрөг байсан бол энэ оны эхний хагаст 2.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг энэ оны эхээр эхлүүлсэн нь Монголын хөрөнгийн биржийн үндсэн үйл ажиллагааны ашгийг эхний хагас жилд 47.2 хувиар өсөхөд мөн нөлөөлжээ.
Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох идэвх ч эрс сэргэсэн байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын арилжааны үнийн дүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, 4.1 тэрбум төгрөгт хүрчээ. Он гарсаар 11540 данс шинээр нээсэн бөгөөд энэ хэмжээний хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлд шинээр орж ирсэн гэсэн үг. Сүүлийн гурван жилд нийт 2.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан Хөрөнгийн бирж хагас жилийн байдлаар 762.3 сая төгрөгийн орлого олж, 565.2 сая төгрөгийн зардал гаргажээ. Сангийн яамны мэдээлснээр энэ сард Хөрөнгийн биржээр дамжуулан 95 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжихаар байна.
Ингэснээр Засгийн газрын үнэт цаасны гуравдугаар улирлын арилжааны дүн нийт 240 тэрбум төгрөгт хүрэх аж. Тодруулбал, өнөөдөр нэг жилийн хугацаатай, жилийн 14.615 хувийн хүүтэй, 100 мянган ширхэг үнэт цаас арилжих юм. Арилжааны нийт үнийн дүн 10 тэрбум төгрөгт хүрнэ. Төсвийн алдагдлыг нөхөх үүднээс Засгийн газрын нэг жилээс богино хугацаатай өрийн бичгийг Монголын хөрөнгийн биржээр энэ улирал дуустал арилжаалах нь. Ирэх улиралд ч үнэт цаасны арилжаа үргэлжлэхээр байгаа юм.
Хөрөнгийн биржийн хагас жилийн тайланд “Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа нээгдсэнээр зах зээлийн хөрвөх чадвар сайжирч, үнэт цаасны хүртээмж нэмэгдсэн. Мөн хөрөнгө оруулагчид Засгийн газрын үнэт цаасыг өдөр бүр худалдан авах, төлбөр төлөх хугацаанаас өмнө эргүүлэн худалдах боломж бүрдсэн” хэмээн онцолжээ.
Хөрөнгийн биржийн зах зээлийн дээд үнэлгээ 1.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Зах зээлийн дундаж үнэлгээ нь 1.3 их наяд, харин доод үнэлгээ 1.2 их наядаас давжээ. Гурван жилийн өмнө биржийн зах зээлийн дээд үнэлгээ нь 1.1 их наяд төгрөгтэй тэнцэж байсан билээ. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны 62 компанийн 43 нь арилжаанд идэвхтэй оролцсон байна. Харин бүртгэлтэй хувьцаат компани 237 байгаагаас 89 нь хоёрдугаар ангилалд багтжээ. Үлдсэн нь гуравдугаар ангилалд эрэмбэлэгдэж байна. Харин одоогоор дээд буюу нэгдүгээр ангилалд жагсах хэмжээний сайн засаглалтай компани алга аж.
Б.Баяртогтох