Атлантын далайг гатлахын тулд хэдэн сар зарцуулдаг байсан түүх хүн төрөлхтөнд бий. Харин өнөөдөр Airbus энэ зайг тав хүрэхгүй цагийн дотор туулдаг онгоц бүтээхээр ажиллаж байна.
Компани өнгөрсөн сарын дундуур “Хэт хурдтай агаарын хөлөг ба агаараар хурдан явах арга” хэмээх гарчигтай зохиогчийн эрхээ баталгаажуулж авчээ. Турбо хөдөлгүүр, тийрэлтэт хөдөлгүүр, пуужин гээд олон зүйлсийг агуулах онгоц нь 2-3 тоннын ачаа эсвэл 20 хүртэлх зорчигч тээвэрлэн Mach 4,5 хурдаар нисэх юм.
Энэ ойролцоогоор цагт 5500 км зам туулах чадалтай гэсэн үг бөгөөд сонирхуулахад Боингийн 2010 оноос хойш туршиж байгаа X-51 онгоц ийм хурдтай билээ.
Түүхэнд дуунаас хурдан иргэний агаарын тээврийн онгоц өмнө нь байсан. Нэг нь Британичуудын бүтээж 1970-2003 оны хооронд ашигласан Конкорд, нөгөө нь Зөвлөлтийн бүтээсэн Туполев Ту-144 юм. Airbus-ын онгоц энэ хоёрыг нийлүүлснээс ч хурдан гэдгийг дурдах хэрэгтэй.
Өнгөрсөн зууны иргэний агаарын тээврийн хамгийн хурдан онгоцууд Mach 2 буюу 2200 орчим км/цагийн хурдтай нисдэг байсан билээ. Конкорд 2000 оны долдугаар сарын 25-ны өдөр осолдож 113 хүний аминд хүрсэн.
Харин Ту-144 1973 оны Парисын агаарын шоуны үеэр осолдож зорчигч тээвэрлэж чадалгүй дууссан юм. Сонирхолтой нь Airbus-ын зохиогчийн эрхийг нь авсан онгоц дээр эхлээд турбо хөдөлгүүрийн тусламжтай энгийн онгоц мэт газраас хөөрнө.
Ингээд хөөрсөн онгоц тодорхой түвшинд хүрээд пуужингийн системээ ажиллуулж дуунаас өндөр хурд авах бөгөөд огцом дээшээ хөөрч байгаад 35,000 фут буюу 10 км-ийн өндөрт гармагц пуужингийн системээ унтрааж тийрэлтэт хөдөлгүүрээрээ цааш нисэх юм.