2008 оноос хойш өнөөдрийг хүртэл улсын төсвийн байгууллагуудын захиалгаар ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, компаниудын авч чадаагүй төлбөрийг барагдуулах буюу Вексель бичих ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон.
Үүнтэй холбогдуулан "Ус Эрдэнэ" ХХК-ийн захирал О.Пүрэвдорж өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус компани нь 2014 онд ХХААЯ-ны захиалгаар Увс аймгийн Түргэн сумын Колагийн услалтын систем шинээр барих 322.9 сая төгрөгийн барилгын ажил гүйцэтгэжээ. Мөн оны аравдугаар сарын 20-нд улсын комисст хүлээлгэн өгсөн байна.
Сангийн яам тухайн ажлынхаа 80 хувийг гүйцэтгэсэн ААН-ийн төлбөрийг буцаан олгох болсон ч тус компани нийт санхүүжилтийнхээ 82 хувийг одоо болтол авч чадаагүй аж.
"Бид санхүүжилтээ банкны зээлээр хэрэгжүүлсэн. Үүнээс үүдэн төслөөс олох нийт ашгаа банкны зээлийн хүүндээ төлж, улмаар 15 хувийн алдагдалд орлоо" гэж "Ус Эрдэнэ" ХХК-ны захирал О.Пүрэвдорж хэлсэн юм.
"Ус Эрдэнэ" ХХК 60 гаруй ажилчинтай, сүүлийн хоёр сарын хугацаанд ажилчдынхаа цалинг тавьж чадаагүй гэнэ.
Хэрвээ Векселийн (өрийн бичиг) асуудал шийдэгдэхгүй бол манай ажилчид маш хүнд байдалд орж, компани цаашид үйл ажилллагаагаа явуулах боломжгүйд хүрнэ гэж компанийн удирдлагууд хэллээ.
Иймд Вексель бичих асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагыг УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Сангийн яаманд тавьж байна гэв.
Сануулахад энэ сарын 3-ний өдрийн УИХ-ын хуралдаанаар Засгийн газрын өрийн бичиг буюу Вексель бичих ажлыг хянах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооноос томилсон юм.