Монгол Улсын их хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар,
1.Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд
2.Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
3.Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, хэлэлцэх эсэх/ зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2015 оны зургадугаар сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж өнгөрлөө.
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат:
Байлдааны зориулалттай сум, хэрэглэл тусдаа, өөр хуулиар явна. Гар дээр байгаа бууг иргэд буудлагын, сургалтын, спортын зориулалтаар ашиглаж болно. Зөвхөн ангийн зориулалтаар хэрэглэхийг хорино. Хамаагүй хориглосон зүйл байхгүй.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Галт зэвсгийн тухай хуульд сумны зохицуулалт байхгүй. Ний нуугүй хэлэхэд Монгол Улсад иргэдийн гар дээрх болон хэрэглэж байгаа бүх сум хууль ёсных мөн үү биш үү гэдэг нь байнгын маргаантай. Албан тушаалтны хувийн үзэмжээр тодорхойлогдож байна. Нийт сумны зах зээлийн эргэлтийн ихэнх нь хар зах зээл дээр хууль бусаар эргэлдэж байна. Тиймээс энэ хуулийн нэг давуу тал нь сумыг албан ёсоор оруулж ирэх, худалдах, бүх үйл ажиллагааг ил, тодорхой болгож байгаа юм.
Дээр нь галт зэвсэгтэй холбоотой бүртгэлийг ил тод болгоод сайжруулж байна. Яагаад гэвэл аль нь байлдааны, аль нь байлдааны бус гэдэг ангилал тодорхойгүйн улмаас маш олон иргэний галт зэвсэг бүртгэлгүй, нууц байна. Галт зэвсгийн ерөнхий ангиллаар
- Хууль сахиулах,
- Иргэний
- Батлан хамгаалах гэсэн гурван ангилал бий.
Өмнөх хуульд иргэний болон албаны гэсэн ерөнхий ангилал байгаад нарийвчилсан зүйл байдаггүй байснаас хил, гааль дээр хүндрэл үүсдэг байсан. Үүнийг шинэ хуулиар тодорхой зааж өгсөн.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр:
Энэ хуулийг жоохон бодмоор юм шиг санагдаад явчихлаа. Энэ хуулийн гол заалт нь Х.Тэмүүжин гишүүний хэлсэнчлэн 11 дүгээр зүйлийн 1-р заалтад:
Монгол Улсын иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгүүлсэн зориулалтаар нь аюулгүй ажиллагааг ханган ашиглах эрхтэй. Иргэн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа галт зэвсгийг өөрийн амь биеийг бусдын зэвсэглэсэн халдлагаас, зэрлэг араатан, амьтнаас хамгаалах зорилгоор ашиглаж болно гэж заасан байна.
Тэгэхээр бусад оронд тань уруу халдвал та буудаж болно гэсэн заалт байдаг. Энийг оруулж ирж байгаа юм шиг байна. Гэтэл энэ заалт Монголд хэр зохимжтой юм гэдгийг бодох хэрэгтэй. Монголчууд эрт үеэс галт зэвсгийг боохойтой тэмцэх зорилгоор ашиглаж ирсэн. Түүнээс хүнтэй гэсэн утгаар ашиглаж байгаагүй, тийм соёл манайд байхгүй. Тэгэхээр ийм байдлаар хуулинд оруулж ирсэн нь хэр цаг үеэ олсон асуудал вэ гэдэг нь анхаарал татаж байна. Энэ хуулийн хамгийн гол заалт нь энд байна. Гэтэл гишүүд яагаад анхаарахгүй өнгөрөөд байна вэ ? Хуулийн үндсэн асуудал болсон 11.1 дэх заалтад анхаарал хандуулаач гэдэгт гишүүд анхаарлаа хандуулаач ээ гэдгийг тодотгож хэлмээр байна.
Хуулийн шинэчилсэн найруулгаар галт зэвсэг эзэмших нь Монгол Улсын иргэдэд нээлттэй болж байгаа хэдий ч шалгуур өндөрсөж байгааг хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин онцолж байлаа.
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан түр завсарлаад байна.