Авто худалдааны хамгийн том зах зээл Хятадад өнгөрсөн сард Японы үйлдвэрлэгчид борлуулалтын өсөлтөөрөө тэргүүлж чадлаа. Тухайлбал “Honda Motor” нэг сарын хугацаанд 73 мянга гаруй автомашин борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хувиар өссөн дүн болсон байна. Харин салбартаа тэргүүлэгчдийн нэг “Toyota Motor”-ийн борлуулалт 7-р сард 24 хувиар өсчээ.
2012 оноос хойш Хятадын зах зээлд Японы автомашин үйлдвэрлэгчдийн эзлэх хувь буурсаар байгаа. Гэхдээ энэ жил зах зээлийн байр сууриа эргүүлж авах боломжтой гэж салбарын мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм. Учир нь энэ жил Хятадын хөрөнгийн зах зээлийн уналт нь авто худалдааны салбартаа сөргөөр нөлөөлж магадгүй болоод байгаа.
Үүнтэй холбоотойгоор бусад томоохон үйлдвэрлэгчид борлуулалтын төлөвөө бууруулах хандлагатай болоод байна. Жишээ нь сүүлд “Ford Motor” Хятад дахь борлуулалт нь 1998 оноос хойш анх удаагаа буурч магадгүй гэж мэдээлсэн бол “BMW” брэнд тус зах зээл дэх борлуулалтаа энэ жил 16 мянгаар бууруулахаар болжээ.
“BMW”-ийн удирдлагууд Хятадад авто зах зээлийн борлуулалт таамаглаж байснаас ч хурдтайгаар удааширсан болохыг онцолсон юм. Түүнчлэн, “Toyota” компани Хятадад зах зээлийн төлөв сайнгүй байгааг мөн анхааруулсан байна.