2014 оны тавдугаар сарын 13-ны өдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд аж үйлдвэр, худалдааны салбарын хамтын ажиллагааны асуудлыг цаашид Аж үйлдвэрийн яам хариуцах тухай "Ойлголцлын бичиг"-т өнөөдөр Монгол Японы талууд гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ёслолд манай талаас Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тэргүүтэй, Японы талаас Шизүока мужийн захирагч Хэйта Кавакацү тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.
Энэхүү ойлголцлын бичиг нь хоёр орны хоорондын харилцан ашигтай, эдийн засгийн харилцаа, түүний дотор гадаад худалдаа өргөжин, хөгжихөд бодит хувь нэмэр оруулах бөгөөд өнгөрсөн зургаадугаар сард Япон улсад зохион байгуулагдсан "Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан VII зөвлөлдөх уулзалт"-ын дараахан Шизүока мужийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй манай улсад айлчилж байна.