Энэтхэгийн төвийн нутгийн Мадхья-Прадеш мужид зорчигч тээврийн хоёр галт тэрэг замаасаа гарсны улмаас 32 хүн амиа алдаж, 40 гаруй хүн гэмтэж бэртжээ.
Ойрын өдрүүдэд Энэтхэгт усархаг бороо орсны улмаас тус хоёр галт тэрэг дамжин өнгөрдөг Мачак гол үерлэн, галт тэрэгний зам усанд автсан байжээ.
Усанд элэгдсэн зам эсрэг чиглэгд явж байсан хоёр галт тэрэгний ачааллыг даагаагүй хэмээн орон нутгийн цагдаа нар мэдээлэв. Хоёр галт тэрэгний нэг нь Мумбай хот руу явж байсан бол нөгөөдөх нь эсрэг чиглэлд явж байжээ.
Хоёр галт тэрэгний нэлээд хэдэн вагон төмөр замын ойролцоох гол руу унасан байна. Аврах ажиллагааг одоог хүртэл үргэлжилж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан энэ чиглэлд үйлчилгээ үзүүлдэг галт тэрэгний үйл ажиллагааг түр зогсоож, ойрын чиглэлд явдаг 12 галт тэрэгний маршрутад өөрчлөлт орсон байна.
Эх сурвалж: ИТАР ТАСС