АНУ-ын иргэдийн дийлэнх нь улсаа буруу замаар явж байгааг онцолжээ. Үүнтэй зэрэгцээд тус улсын Ерөнхийлөгчид өрсөлдөж буй нэр дэвшигчид ч иргэдэд таагүй сэтгэгдэл төрүүлэх болсон аж. “Wall Street Journal” болон “NBC News” долдугаар сарын 26-30-ны хооронд иргэдийн дунд санал асуулга явуулж түүндээ насанд хүрсэн мянга гаруй хүнийг оролцуулснаар ийм дүгнэлтийг гаргажээ.
Сүүлийн үед ихэнх америкчууд улс төрийн болон эдийн засгийн бодлогод ихэд санаа зовох болсон гэнэ. Тиймээс санал асуулгад оролцсон хүмүүсийн 65 хувь нь АНУ “буруу замаар явж байна” гэж үзжээ. Түүнээс гадна эдийн засаг ойрын 12 сард муудна хэмээн санал асуулгад оролцогчдийн 24 хувь нь үзэж байгаа юм.
АНУ-ын улс төрчдөд дургүйцэх хүмүүсийн тоо өссөнийг ч мэргэжилтнүүд онцолжээ. Энд зөвхөн өнөөгийн Ерөнхийлөгч төдийгүй сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлж буй улс төрчид ч хамааралтай аж. Ардчилсан болон Бүгд найрамдах намаас нэр дэвшигчид ч иргэдийн дунд тун таагүй сэтгэгдэл төрүүлэх болсон гэнэ.