Засгийн газар, Монгол банкны хооронд 2012 онд “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн гэрээ байгуулсан. Энэ хүрээнд
- Хүнсний агуулах, зоорийн аж ахуй хөгжүүлэхэд зориулан аж ахуйн нэгжүүдэд олгосон 33 тэрбум, Махны менежер компаниудын 25 тэрбум,
- Гурилын үйлдвэрүүдийн 17 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах нөхцөлтэйгээр зээлийн гэрээ дуусгавар болох өдрөөс хойш нэг жилээр сунгаж, гэрээ байгуулахаар шийдвэрлэснийг танилцууллаа.
- Гурилын үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд 2014-2015 онд нийт 57,8 тэрбум төгрөгийн зээлийг 14 гурилын үйлдвэрт олгосон.
2015 оны есдүгээр сарын 1 хүртэл нэгдүгээр зэргийн гурилын үнийг 850-950 төгрөгөөр дээшгүй үнээр хэрэглэгчдэд борлуулахаар заасныг гурилын үйлдвэрүүд гэрээний дагуу биелүүлж байна.
Энэ нь 2015 оны 1-6 дугаар сард үйлдвэрээс гарч буй гурилын үнэ дунджаар 727 төгрөг байсан дүнгээр нотлогджээ. Гэрээг сунгаснаар гурилын үнэ нэмэгдэхгүй байх боломж бүрдэнэ Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир