МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр буюу наймдугаар сарын 12-ны 23.30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.
Түүнийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Цолмон, Л.Оюунбаатар, Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар Чингис хаан олон улсын онгоцны нисэх буудалд тоссон байна.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо наймдугаар сарын 11-ний хуралдаанаараа Өршөөлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай дэгээр хэлэлцэн баталсан. Энэ хуулийг батлуулахад МАХН-ын гишүүд ихээхэн хүчин зүтгэл гаргаж ажилласан.
Энэ хууль батлагдснаар Ерөнхийлөгч асан, авлигын хэрэгт холбогдсон Н.Энхбаяр өршөөлд хамрагдах магадлалтай. Гэхдээ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Ганбатын ахалсан ажлын хэсэг төрийн өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэргийг өршөөх эсэхийг тусгайлан шалгах юм.
Одоогоор ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгаа тул Н.Энхбаяр өршөөлд хамрагдлаа гэж үзэх үндэслэлгүй юм. Гэсэн ч Өршөөлийн тухай хууль батлагдмагц МАХН-ын дарга нь Н.Энхбаяр яаруу сандруу ирлээ.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир / MPA.mn