Израилийн тагнуулч далайн гахай баривчлагджээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Д.Багахүү GoGo.mn

2015-08-20 10:00 GMT+8

Израилийн засгийн газрын төлөө тагнуул хийж явсан далайн гахайг Хамас бүлгийнхэн “баривчилжээ”. Тус бүлгийн мэдээлснээр Газар дундын тэнгист явсан далайн гахай сэжиг бүхий хөдөлгөөн хийсээр байсан аж.
 
Ингээд далайн гахайг барихад дүрс бичлэгийн камер болон өөр бусад тагнуулын хэрэгсэлтэй байсан байна. Түүнчлэн сум харвадаг төхөөрөмж биед нь суурилуулсан байсан бөгөөд үүний тусламжтай хүн гэмтээх боломжтой аж.


 
Далайн гахай, далайн арслан зэрэг амьтдыг АНУ тэргүүтэй орнуудын батлан хамгаалах салбар 1960-аад оноос хойш ашиглаж байгаа юм байна.
 
Сонирхолтой жишээ татахад 2007 онд Иранд тагнуул хийж байсан 14 хэрмийг “баривчилж” байжээ. Хэрэмнүүдэд сонсох төхөөрөмж суулгасан байсан бол жилийн дараа Ираны аюулгүйн алба цөмийн байгууламжийн орчим явж байсан хоёр “тагнуулч” тагтааг баривчилсан байна.

Эх сурвалж: 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ