Амралтын өдрөөрөө хэрхэн алжаалаа тайлах тухай та бодсон уу? Миний гайхамшигт зөвлөгөө бол кино үз. Юнивишн хэзээ ч таныг уйдаахгүй. Ингээд Юнивишнийн видео санд нэмэгдсэн шинэ кинонуудыг танилцуулж байна.
Scooby-Doo! and Kiss: Rock and Roll Mystery (2015)
Scooby найзуудынхаа хамт шинээр нээгдсэн Kiss World паркт алдарт рок хамтлаг Kiss-ийн тоглолтыг үзэхээр очжээ. Гэтэл парк Crimson Witch хэмээх хорон санаатнаас болж хаагдсан байлаа. Тиймээс Scooby, Kiss-тэй хамтран Crimson Witch-ийг рок тулаанд дууджээ. Кинонд ашиглагдсан бүх дуу Kiss хамтлагийн бүтээл ажээ.
Operation: Endgame (2010)
АНУ-ын Засгийн газрын нууц алба The Factory маш нууц ажиллагаа явуулдаг. The Factory-д хуурамч нэртэй хэд хэдэн туршуул ажиллах бөгөөд бүгд Alpha, Omega хэмээх хоёр тусдаа багт хуваагдав. Тэдний байрлаж буй газар доорх нууц байгууламжинд удирдагч Devil алагдан, Endgame төсөл эхэлж, тэсрэх бөмбөгидэвхижсэнээр энд байгаа хүн бүр үхэх аюултай тулгарсан тул амиа аврах гэсэн туршуулууд хоорондоо ширүүхэн тулалдана.
Terminator 3: Rise of the Machines (2003)
Terminator киноны III ангид Sarah Connor-ын хүү John-ыг устгахаар түүний хойноос роботууд хэрхэн хөөцөлдөж буйг харуулна. Хүүхэд байхдаа үзэж туулсан бүхэн нь түүнд нэг л өдөр хүн төрөлхтөн болон роботуудын хоорондох дайн дахин эхлэх юм шиг санагддаг байлаа. Түүний бодол ч зөв байв. Харийнхан дэлхий рүү шинэ Т-Х загварын робот илгээсэн нь өмнөх загваруудаасаа илүү хувирах чадвартай, эмэгтэй хүн шиг харагддаг робот байв.
Julie & Julia (2009)
Залхуу хүргэм утасны дуудлагад хариу өгдөг операторын ажилтай Julie амьдралаа сонирхолтой хөгжилтэй болгохын тулд хоолны блог хөтлөхөөр шийднэ. Ингэхдээ 1961 онд Julia Child-ын бичсэн номын жороор өдөр бүр нэг хоол хийхээр төлөвлөжээ. Julia Child 1950-иад онд Францад ажиллаж байсан дипломатчийн эхнэр бөгөөд франц гал тогоог америк эзэгтэй нарт таниулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн нэгэн байлаа.
Peter Pan (2003)
Бидний сайн мэдэх Peter Pan-ы тухай шидэт үлгэрээс сэдэвлэсэн энэхүү киног хүүхэд багачууддаа зориулан хүргэж байна. Wendy охины өрөөнд урилгагүй зочилсон Peter Pan үлгэрийн орон Neverland-аас ирсэн сайхан сэтгэлт хөвгүүн байлаа. Хамтдаа тэд Neverlandруу очиж, эндхийн хамгийн аюултай хүн ахмад Hook-тэй тэмцэх хэрэгтэй болно. Neverland-д өнгөрүүлсэн үеэ Wendy насан туршдаа дурсаж, үр ач нартаа ярьж өгчээ.
Rosemary's Baby (1968)
Тус кино нь найруулагч Roman Polanski-ийн “Apartment Trilogy” хэмээх гурван цуврал бүтээлийн нэг бөгөөд сэтгэлзүйн триллер шилдэг кинонуудын жагсаалтын 9 дүгээрт бичигддэг шилдэг бүтээл юм. Нью-Йоркийн нэгэн орон сууцанд залуу хос Woodhouse-ынханнүүж ирнэ. Энд ирснээсээ хойш удалгүй бие давхар болсон Rosemary-д хачин зүйлс тохиолдож эхэлсэн нь аймшигтай. Учир нь энэ бүхэн түүний тээж буй хүүхэдтэй холбоотой байж магадгүй.
Dodgeball: A True Underdog Story (2004)
Зээлээ төлж чадахгүйгээс фитнессээ алдахад хүрээд байгаа Peter ойрын хугацаанд 50 мянган ам.доллар олохын тулд Лас Вегаст зохиогдох гар бөмбөгийн тэмцээнд баг бүрдүүлэн оролцохоор шийдэв. Харин түүний мөнхийн өрсөлдөгч өөр нэг фитнессийн эзэн White фитнессийнх нь газрыг авахын тулд тэднийг юу ч үгүй дуусгахаар шийдэн мөн л тэмцээнд оролцохоор болно. Энэ тэмцээнд аль баг ялах бол?
Assassins (1995)
Олон жил хөлсний алуурчин байсан Robert энэ ажлаа орхихоор шийджээ. Өөрт нь энэ бүхнийг зааж сургасан Nicolai-г тэр олон жилийн өмнө устгасан. Учир нь шинээр гарч ирж буй алуурчин өмнөх үеэ устгадаг бичигдээгүй хуультай. Харин тэтгэвэртээ суух гэж буй Robert-д хамгийн сүүлийн захиалга ирсэн нь өөрийг нь устгах гэсэн явуулга байх магадлалтай. Гэсэн ч Robert ажлаа гүйцэтгэхээр ирэх үед бүх зүйл орвонгоороо эргэв.
Та бүхэн GoGo TV буланд нэвтрэн, СУВАГ сонголтыг хийснээр UNIVISION сувагт багтах бүхий л киноны трэйлерүүдийг хүлээн авч үзэх боломжтой.
Трэйлерийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Харин үзэхийг хүсвэл Юнивишн видео сангаас ...