Ирэх долоо хоногт Богд хааны ордон музейн хүндэтгэлийн талбайд нийтийг хамарсан соёл урлагийн арга хэмжээ болох юм. Арга хэмжээгээр дамжуулж орчин үеийн хөгжмийн уур амьсгал чиг хандлага болоод, Монголын түүх соёл, өв уламжлалтай танилцах боломжтой.
Арга хэмжээнд дижэй Henza, дижэй BTR /Лондонгоос/, дижэй Билгүүдэй /Бээжингээс/, дижэй TMK нар оролцоно. Тэд өөрсдийн тусгайлан бэлдсэн аяыг арга хэмжээний үеэр тоглоно. “Монгол хүн бүрийн хүндэтгэх ёстой Богд хааны ордны хүндэтгэлийн хэсэгт хөгжмөө эгшиглүүлэх болсондоо баяртай байна. Тиймээс дижэй нар зөвхөн энэ арга хэмжээнд зориулж тусгай ая бэлдэж, өмсөх хувцсандаа анхаарч байгаа. Би анх Лондон хотоос хөгжмийн гараагаа эхэлж байсан. Одоо Монголдоо уран бүтээлээ туурвиж байна. Энэ удаа уянгын хэмнэлтэй, амралтын байдалтай аяа ирсэн зочдод сонсгох болно” хэмээн дижэй BTR ярилаа. Түүнээс гадна орчин үеийн хэв шинжийг, үндэснийхтэй хослуулсан ая ч энэ үдэш эгшиглэх аж.
Ерөнхий зохион байгуулагчаар “Мажести пресэнт” компани ажиллаж буй. Компанийн захирал А.Сүхбат нь БНХАУ-д олон нийтийг хамарсан арга хэмжээг хэд хэдэн удаа зохион байгуулж байсан туршлагатай. Эх орондоо ирээд удаагүй байгаа тэрбээр залуус болоод жуулчдад Монгол өв соёлыг сурталчлах зорилготойгоор энэ арга хэмжээг санаачилжээ. Тэрбээр цаашид нийгэмд чиглэсэн энэ мэт арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн.
“Арга хэмжээ, үдэшлэг зохион байгуулах гэдэг нь тодорхой зорилго, утга санаа агуулсан байх шаардлагатай. Үүнийг экологид ээлтэй бизнестэй зүйрлэж болно. Монголд залууст чиглэсэн янз бүрийн үдэшлэг, арга хэмжээ болж байна. Гэхдээ нийгмийн хариуцлага хийгээд зорилгоо умартсан мэт харагдах үе бий. Энэ удаагийн арга хэмжээ нь залууст музейн соёлыг түгээх, Монголыг зориод ирсэн жуулчдад хөгжилтэй дурсамж үлдээх зорилготой. Түүнчлэн орлогын тодорхой хэсгийг Богд хааны хатны өргөөг засварлах ажилд хандивлах юм.
Тоглолт Богд хааны ордны хүндэтгэлийн хэсэгт болох учраас зохион байгуулагчдын зүгээс туйлын хүндэтгэлтэй хандаж байна. Бид арга хэмжээний үеэр өмсөх хувцас, биеэ авч явах байдал дээр ч анхаарч байгаа. Ирэх зочдодоо хандаж хэлэхэд, үндэсний дээл хувцсаараа гоёж ирвэл илүү амьд орчин бүрдэнэ. Түүнчлэн энд тамхи татах, архи хэтрүүлэн хэрэглүүлэхгүй болохыг анхааруулъя” хэмээн ярилаа.
Г.Чимэдлхам