Цахилгаан машин бүтээгч Тесла Моторсын ахлах инженерийг Apple компани ажилд авчээ. Жеми Карлсон гэх LinkedIn хэрэглэгч өөрийн мэдээллийг Теслагаас гарч, Apple-д орлоо хэмээн өөрчилсөн нь энэ мэдээлэл тарах үндэс болсон юм.
Өөрийгөө жолооддог машин хөгжүүлж буй Apple компани ч туршлагатай нэгнийг ажилд авах нь зүйн хэрэг. Түүнээс гадна өөрийгөө жолоодох технологийг хөгжүүлж байсан туршлагатай зургаан хүн Apple-д оржээ.
Дээр дурдсан долоон хүнтэй холбоо тогтоох гэсэн ч амжилтгүй болсон бөгөөд Apple компани ч тайлбар хийхээс татгалзсан аж. Олон эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Apple өөрийгөө жолооддог технологи хөгжүүлж байгаа хэдий ч өөрсдөө бүтээх эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа юм.
Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Apple компанийн ажилд авсан хүмүүсийн дунд Volkswagen-д өөрийгөө жолоодох системийн мэргэжилтэн Меган МкКлейн, мөн энэ чиглэлээр судалгаа хийж байсан Карнеги Меллон Их сургуулийн судлаач Виней Палаккод зэрэг хүмүүсийн нэр харагдах болсон.
Түүнчлэн энэ сарын эхээр Nvidia корпорацын жолоочид туслах программ хангамж хөгжүүлж байсан туршлагатай Шианчиао Тун гэх инженер залууг Apple цалинжуулах болсон билээ.
Энэ мэтчилэн BMW, VW, Ford гэх мэт автомашин үйлдвэрлэгчид, томоохон технологийн компаниуд, их сургуулиудад өөрийгөө жолоодох системтэй холбоотой ажил хийж байсан хүмүүсийг Apple ажилд авсаар.
Эх сурвалж: Reuters