Өнгөрсөн долоо хоногт гүний вебд Ashley Madison сайтын олон сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл цацагдаж, асуудлууд ар араасаа хөвөрч эхэлжээ. Долдугаар сарын 15-ны өдөр “The Impact team” гэж өөрсдийгөө нэрлэсэн хакерын бүлэг сайтын мэдээллийн санд нэвтэрч их хэмжээний мэдээлэл хулгайлсан аж.
Мөнгө төлсөн ч гэсэн тэдний хувийн мэдээлэл зүгээр л интернетээр тарж байна
Ингээд хакерууд хэрэглэгчдийн нэр, цахим шуудангийн хаяг, гэрийн хаяг болон бусадтай харилцаж байсан бүх харилцан яриаг хуулан авч, хэрвээ сайтын үйл ажиллагааг зогсоохгүй бол олон нийтэд цацна гэж сүрдүүлсэн юм.
Гэвч сайтын үйл ажиллагаа яг одоо ч гэсэн хэвийн үргэлжилсээр байна. Тус сайтын хувьд нэг талаар Facebook-тэй төстэй, гэхдээ эсрэг болон ижил хүйстэн хамтрагчдаа олохыг хүссэн хүмүүсийг холбох зорилготой аж.
Хамгийн гол нь тухайн хэрэглэгч анх бүртгүүлэхдээ өөрийгөө “Эхнэртэй, ганц бие эсвэл ижил хүйстнээ хайж байна” гэх мэт сонголтуудаас сонгож бөглөх бөгөөд бусадтай харилцахын тулд төлбөр төлдөг.
Ингээд олон сая хүний хувийн мэдээлэл цацагдаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх том шалтгаан болсон учраас Канадын хоёр хуулийн компани тус сайтын үйл ажиллагааг явуулдаг Avid Media, Avid Dating Life компаниудыг шүүхэд өгчээ.
Хэрэглэгчдийнхээ мэдээллийг аюулгүй байдлыг хангаж чадаагүй учраас 576 сая ам. доллар төлөх ёстой гэж шүүхэд мэдүүлсэн байна. Хуулийн компаниудын тайлбарласнаар “Ashleymadison.com сайтын үйл ажиллагааг эрхлэн явуулагчид хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хангаж чадсангүй.
Тэр ч бүү хэл хэрэглэгчид өөрсдийнхөө мэдээллийг аюулгүй байлгаж бусадтай бичиж байсан зурвас, сайтад оруулсан мэдээллүүдээ устгуулахын тулд нэмэлт төлбөр төлдөг. Гэтэл мөнгө төлсөн ч гэсэн тэдний хувийн мэдээлэл зүгээр л интернетээр тарж байна” гэжээ.
Хакерууд сайтын үйл ажиллагааг зогсоохыг шаардсанаас гадна хэрэглэгч бүрт хандсан цахим шуудан хүртэл илгээсэн байна. Цахим шууданд бичсэнээр “Харамсалтай нь таны бүх мэдээлэл алдагдсан. Надад бүх мэдээлэл байна. Хэрвээ дотнын хүмүүстээ энэ бүх мэдээллийг харуулахыг хүсэхгүй байвал нэг биткойн /өнөөдрийн ханшаар 223 ам. доллар/ илгээнэ үү” гэжээ.
Эх сурвалж: BBC