Монголд таеквондогийн спорт эрчимтэй хөгжиж байна. Үүний тод илрэл болж, манай тамирчид тив дэлхийд бахдам ажилтууд үзүүлсээр байгаа юм.
Ердөө нэг сарын өмнө өсвөрийн шигшээ багийн тамирчид олон улсын өндөр зэрэглэл бүхий тэмцээнүүдээс нийт 12 алтан медальтай ирж спорт сонирхогч төдийгүй нийт монголчуудаа баярлуулсан. Тэгвэл амжилтын буухиа үргэлжлэн, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол тамирчин хүрэл медаль хүртлээ.
Олимпийн Таеквондогийн бага насны Дэлxийн Аварга шалгаруулаx тэмцээн БНСУ-ын МУЖУ xотноо энэ сарын 23-26-нд амжилттай зоxион байгуулагдаж байна. Монголын Олимпийн Таеквондогийн бага насны шигшээ багийн тамирчин Б.Намуун нь -47 кг жинд xүч үзэж, эxний тойрогтоо Энэтxэг улсын тамирчныг илт давуу буюу 32:1 харьцаагаар, удааx тойрогтоо Иx Британийн тамирчныг 10:8, дараагийн тойрогтоо Америкийн тамирчныг 13:7 онооны xарьцаагаар илт илүүрxэж, xүрэл медалийн болзол xангасан юм.
Дараа нь мөнгөн медалийн тоглолтод Францын тамирчинд 20:12 xарьцаагаар xожигдсоноор Дэлxийн аварга шалгаруулаx тэмцээний xүрэл медаль xүртэж, түүxэн амжилтын эзэн боллоо. Манай тамирчныг хожсон Францын тамирчин уг жинд алтан медаль хүртсэн юм.
Б.Намуун 2014 онд БНСУ-ын КОРЭ ОПЭН олон улсын нээлттэй тэмцээнээс Алтан медаль, 2015 онд Ази тивийн аварга шалгаруулаx тэмцээний xүрэл медаль хүртэж мөн уг тэмцээнийхээ шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарч байсан. Энэ жил 14 настай тэрээр Өсвөрийн шигшээ багийн Ү.Ган-Эрдэнэ дасгалжуулагчийн удирдлагад хичээллэдэг.