Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх зорилтыг шат дараатайгаар үргэлжлүүлэх зорилгоор Монгол улсад багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 144 дүгээр зарлигийг гардуулах ёслол өнөөдөр боллоо.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, үндэсний болон багийн спортын холбоодын ерөнхийлөгч, тэргүүнүүд, баг тамирчид оролцов.
Багийн спорт нь иргэдийн дунд хамгийн өргөн дэлгэр хөгжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, аль ч насныхан хичээллэх боломжтой ихээхэн ач холбогдолтой спорт аж. Тэгвэл Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт бүх аймаг, дүүргүүдийг спортын ордонтой болгох зорилтыг дэвшүүлэн шат дараатай хэрэгжүүлж байна.
Учир нь энэ зорилтыг хэрэгжүүлснээр орон даяар багийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуучууд хичээллэх нөхцөл боломж хангагдана гэж үзэж байгаа аж. Ерөнхийлөгчийн зарлигт дурдсан зарим зүйлсийг сийрүүлбэл:
- Үндэсний болон хөлбөмбөг, хоккейн спортыг хөгжүүлэх орчин үеийн шаардлага, стандартыг хангасан барилга байгууламжийн цогцолборыг нийслэл Улаанбаатар хот болон боломжтой бусад суурин газарт бариулах, газрын асуудлыг шийдвэрлэх.
- Үндэсний болон багийн спортын барилга байгууламжийн цогцолборт түшиглэсэн багийн спортын мэргэжлийн сургалттай академи бий болгох, спортын сургалттай дунд сургуульд тухайн чиглэлээр анги нээх.
- Биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор гадаадын хандивлагчид болон холбогдох байгууллагаас өгсөн тусламж, техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл зэргийг гаалийн татвараас зохих хэмжээгээр чөлөөлөх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх гэж заажээ.