-Хийх ажил их байгаа тул томилгоо ярьж цаг үрэхгүй-
УИХ-ын дарга захирамж гарган ээлжит бус чуулганыг зарласан ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг кабинетынхаа зургаан гишүүний нэрийг өргөн барихгүй байхаар шийджээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр даваа гарагт мэдэгдсэн бөгөөд энэ нь улс төрийн намуудтай бүрэн ойлголцохгүй байгаатай холбоотой гэв. Тиймээс улс төрийн асуудлыг хойш нь тавьж, улс орны намрын ажилд анхаарлаа хандуулах үүднээс Ерөнхий сайд дээрх шийдвэрийг гаргасан аж.
МАН-ын зургаан сайдыг УИХ-аас чөлөөлсний маргааш Ерөнхий сайд захирамж гаргасан. Уг захирамжийн дагуу Засгийн газрын гишүүнийг нөхөн томилох хүртэл хугацаанд тэдний үүргийг зарим сайд нарт хариуцуулахаар шийдвэрлэсэн юм.
Ээлжит бус чуулган зарлан, хуралдах нь УИХ-ын бүрэн эрх
“Ерөнхий сайдын захирамжийн дагуу яамдын ажил хэвийн үргэлжилж буй, Засгийн газрын хуралдаан ч товлосон хугацаандаа тогтмол хуралдаж, асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гарган ажиллаж байна” хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлийнхээ үеэр хэлэв.
Мөн тэрбээр “Аравдугаар сард буюу УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэхээр сайдуудын нэрийг өргөн барих нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзлээ. Ээлжит бус чуулган зарлан, хуралдах нь УИХ-ын бүрэн эрх. Ээлжит бус чуулган хуралдсан ч сайд нарын нэрсийг өргөн барих боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан” гэсэн юм.
Түүнээс гадна Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх долоо хоногт газар тариалангийн бүс нутагт ажиллана. Мөн есдүгээр сарын 10-ны үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Көцянтай уулзах уулзалтыг товлосон байна. Засгийн газар цаг үе, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа учраас Ерөнхий сайд сандал ширээний асуудал ярихаасаа илүү эдийн засгийг эрчимжүүлэх болон бусад асуудлаар шуурхай ажиллах нь зүйтэй гэж үзэж байгааг онцоллоо.
Б.Энхжаргал