Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн холбооноос зохион явуулж буй “Chinggis Khaan Cup-2015” олон улсын тэмцээн өнөөдөр спортын төв ордонд 18 цагаас эхэлнэ.
Тус ьэмцээнд БНАСАУ-ын Үндэсний шигшээ, ОХУ-Эрхүү хотын шигшээ баг, мөн манай улсын I болон II шигшээ багууд оролцоно.
Үүнээс гадна өнгөрсөн долдугаар сард Өмнөд Солонгосын Гванжау хотноо болсон Дэлхийн оюутан залуучуудын Универсиад наадамд 17-р байранд шалгарсан Залуучуудын шигшээ баг өнгөрсөн улирлын Супер лигийн Үндэсний аварга Альянс Тех Харцага багууд гэсэн зургаан баг оролцох юм.
Өчигдөр /08.25/ тэмцээний сугалаа явагдаж “А” хэсэгт Монгол улсын үндэсний шигшээ баг Альянс Тех Харцага, БНАСАУ-ын Үндэсний шигшээ багууд багтсан бол “Б” хэсэгт Монгол Улсын II шигшээ мөн Залуучуудын шигшээ ОХУ-Эрхүү хотын багууд тус тус багтсан байна.
Тэмцээний нээлтийн тоглолт өнөөдөр 18:00 цагаас Спортын төв ордонд Залуучуудын шигшээ болон ОХУ-Эрхүү хотын багуудын хооронд болох бол хоёр дахь тоглолт 20:00 цагаас Альянс Тех Харцага БНАСАУ-ын үндэсний шигшээ багуудын хооронд болно.