ШШГЕГ-ын Нийгэм, сэтгэл зүйн тасаг хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажлынхаа хүрээнд хорих ял эдэлж буй 255 хүмүүжигчийг бичиг үсгийн боловсрол олгох сургалтад хамруулж байна.
Хүмүүжигчид тус сургалтад хамрагдсанаар ар гэртээ захидал бичих, өөрийн хүссэн мэдээллээ ном, сониноос уншиж чаддаг болохоос гадна цаашид сурч боловсрох боломжийг нь нэмэгдүүлж байгаа юм.
Нийт ял эдэлж буй хүмүүжигчдийн 29 хувь нь боловсролгүй байгаа бөгөөд үүнээс 400 гаруй нь огт бичиг үсэг мэддэггүй аж. Тиймээс хүмүүжигчид суллагдаж гараад эргэн нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоход нь энэ сургалт түлхэц болох чухал ач холбогдолтой гэв.