Огцом уналтад орсон Хөрөнгийн биржээ сэргээх зорилгоор БНХАУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар бууруулж, 4.6 хувь болголоо. Албан эх сурвалжийн мэдээлснээр дээрх шийдвэр лхагва гарагаас хэрэгжиж эхлэх юм байна.
Ийнхүү өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш тав дахь удаагаа бодлогын хүүг бууруулж, арилжааны банкны зайлшгүй нөөцийн хэмжээг 0.5 хувиар багасгаснаар биржүүдэд хувьцаануудын ханш эргэн өсч эхэлсэн байна. Тухайлбал Лондонгийн Хөрөнгийн биржийн “FTSE 100” индекс гурван хувиар өссөн бол Германы “Dax “индекс таван хувиар чангарч, Парисын “CAC” индекс 4.1 хувиар өсчээ.
Харин БНХАУ-ын Хөрөнгийн биржийн жишиг индекс “Shanghai Composite” 7.6 хувийн алдагдалтай арилжааг хаасан байна. БНХАУ-ын Төв банкнаас хийсэн мэдэгдэлд "Эдийн засгийн бодит, эрүүл өсөлтийг дэмжиж, нэмэлт санхүүжилт олгох зорилгоор бодлогын хүүг бууруулсан " гэдгийг онцолжээ. “AMP Capital” -ийн хөрөнгө оруулалтын стратегич Шэйн Оливерын тооцооллоор энэ оны эцэс гэхэд БНХАУ-ын Төв банк бодлогын хүүгээ дөрвөн хувь руу буулгах төлөвтэй байна.
Тэрбээр хэлэхдээ "БНХАУ хэтэрхий хатуу мөнгөний бодлого баримталж байна. Бодлогын хүү, зайлшгүй нөөцийн хэмжээг бууруулах шаардлагатай” гэжээ. БНХАУ-ын эдийн засгийн удаашралаас үүдэн бизнесийн зах зээл хумигдана гэх айдсын улмаас Хөрөнгийн биржийн тоглогчид хувьцаагаа арилжиж, олон улсыг хамарсан уналт эхэлсэн юм.