Согтууруулах ундааны хортой хэрэглээ нь Монгол хүний эрүүл мэндийг хохироох хамгийн том эрсдэлт хүчин зүйл болоод байгаа учир Хууль зүйн яам Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран сургалт зохион байгуулжээ.
“Архинд донтох эмгэг, түүнээс урьдчилан сэргийлэх, зан үйлийг өөрчлөх” сэдэвт хоёр өдрийн сургалтыг нийслэлийн өрхийн болон хороодын нийгмийн ажилтан болон өрхийн эмнэлгийн 100 гаруй эмч нарын дунд явуулсан байна.
Сургалтаар Монгол Улс дахь архины хэрэглээ, тулгамдсан асуудал, хор хөнөөлийг бууруулах стратеги, Зан үйлийг өөрчлөх, харилцааны стратеги, Архины хэрэглээг бууруулах чиглэлээр хэрэгжсэн сайн туршлагын талаар танилцуулжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран 2005, 2009, 2013 онуудад Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгааг хийсэн бөгөөд архины хэрэглээний үзүүлэлт өндөр гарсаар байгаа нь архины хортой хэрэглээг бууруулах үйл ажиллагаанд нийгмээрээ идэвхтэй оролцох шаардлагатайг харуулж байгаа юм.
Монгол Улсын нэг иргэнд 23 литр согтууруулах ундаа ногдож байна. Насанд хүрсэн хүн амын 51,2 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж байгаагийн 8 хувь нь эмэгтэйчүүд байна.
Согтууруулах ундааны хортой хэрэглээ нь зам тээврийн осол, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг манай орны тулгамдсан асуудлын гол шалтгаан болдог.
Иймээс өрх сум, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээнд архины хор нөлөөнөөс сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс онцолжээ.