2015 оны 08-р сарын 25-ны өдөр “Тоёота Мотор Корпораци”-ийн ТУЗ-ийн дарга Ноён ТАКЭШИ ҮЧИЯАМАДА манай улсад ажлын айлчлал хийнгээ “Таван Богд” ХХК-ийн "TOYOTA ТӨВ”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрээр “Монгол Улс, Япон Улсын эдийн засгийн форум”-д оролцохоор ирсэн бөгөөд цаг зав гарган “Таван Богд-Тоёота” авто засварын төвөөр зочилсон аж. Такэши Үчияамада хэлэхдээ: “ТОЁОТА МОТОР КОРПОРАЦИ”-ийн Монгол дахь албан ёсны худалдаа, засвар үйлчилгээний энэхүү төв нь олон улсын стандартад бүрэн нийцсэн, үйлчлүүлэгчдийнхээ тав тух, сэтгэл ханамжтай байдалд илүү анхаарсан, технологийн шилдэг шийдлүүүдийг ашигласан нь их таалагдлаа” хэмээн хэлсэн нь бидэнд үйлчлүүлэгчийнхээ төлөө, тэр дундаа Тoyota брэндийг сонгон хэрэглэдэг хэрэглэгчдийнхээ төлөө илүү ихийг хийх урам зориг өгсөн сайхан үйл явдал боллоо.
Мөн Тоёота-н баталгаат сэлбэгийг Япон улсаас татан авчирч, засвар үйлчилгээ үзүүлэх нь захиалга болон татан авалт, тээвэрлэлтийн хувьд хүндрэлтэй ч үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамж, аюулгүй, найдвартай байдлын төлөө явуулж байгаа зөв бодлого юм хэмээн онцолсон юм.
Танд сонирхуулахад, ТАКЭШИ ҮЧИЯАМАДА нь 1996 онд Дэлхийн хамгийн анхны Хос хөдөлгүүрт автомашин болох TOYOTA PRUIS-ыг зохион бүтээсэн бөгөөд энэхүү загвар нь энэ 2015 оны 07-р сарын 30-ны байдлаар дэлхий даяар нийт 5,264,300 ширхэг худалдаалагджээ.