Монголд анх удаа “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн шалгаруулах" үзэсгэлэн худалдааг энэ сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулна.
Үзэсгэлэн худалдаа Чингисийн талбайд болох бөгөөд 21 аймаг, нийслэлийн ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжтой. Үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл бүхий нийт 80 гаруй ААН оролцох төдийгүй эдгээрээс дөрвөн бүтээгдэхүүнийг “Үндэсний брэнд”-ээр өргөмжилж, урамшуулна.
Ингэхдээ тэргүүн байранд шалгарсан нэг ААН-д Гран при шагнал олгож, 27 шилдэг нэрийн бүтээгдэхүүнийг тодруулах аж.
Цаашид энэ үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.