Oshkosh корпораци мягмар гаригт АНУ-ын Батлан хамгаалах яамтай 6,75 тэрбум ам. долларын гэрээ хийлээ. Ингэснээр арми, усан цэргүүд өнгөрсөн 30 жилийн хугацаанд ашигласан Humvee/HMMWV/ маркийн автомашиныг жагсаалтаас гаргах юм.
AM General компанийн энэ машины иргэний хувилбар болох Hummer загварыг бид илүүтэй мэднэ. АНУ-ын батлан хамгаалах яам 1984 оноос хойш хэрэглэсэн HMMWV-г 2006 оноос эхлэн хэрэглээнээс халж, шинэ загвар ашиглах төслийг хэрэгжүүлжээ.
Учир нь армид дөрвөн дугуйтай, хоёр болон дөрвөн цэргийн албан хаагчийг тээвэрлэх зориулалттай, тэсрэх бөмбөгөнд тэсвэртэй түүнчлэн агаараар тээвэрлэхэд хөнгөн машин хэрэгтэй болсон юм.
Энэ төслийг ажил хэрэг болгохоор AM General-аас гадна Oshkosh, Lockheed Martin зэрэг компаниуд бүтээлээ танилцуулсаар эцэст нь Oshkosh ялагч болсон нь энэ аж.
Пентагонтой гэрээ хийсний дараа Oshkosh-ын хувьцааны үнэ 12 хувиар өсч, 43 ам. долларт хүрчээ. Өнгөрсөн жилүүдэд Пентагон цэргийн машины зардлаа танаснаас хэцүү байдалд орсон тус корпорацийн батлан хамгаалах хэлтэс одоо хөл дээрээ баттай зогсоно.
Oshkosh-ын JLTV
Өнөөдрийн байдлаар АНУ-ын батлан хамгаалах салбарт 120,000 ширхэг Humvee маркийн машин байгаа бөгөөд Ирак, Афганистан зэрэг олон газарт ашиглаж байна. Эхний ээлжид 17,000 автомашиныг солих ажилд 6,7 тэрбум ам. доллар зарцуулж байгаа нь энэ юм.
Энэхүү гэрээний ажил дууссаны дараа дахин 54,000 автомашиныг солих ажилд нийт 30 тэрбум ам. доллар зарцуулахаар Пентагон төсөв баталсан аж. Тэрчлэн ийм их хэмжээний машиныг солих ажлыг дуусгахад энэ зууны дунд хүртэл үргэлжлэх боломжтой юм.
Oshkosh-ын бүтээх JLTV төслийн машин нь бартаа, саад ихтэй замд одоо ашиглаж байгаа Humvee-гийн дундаж хурдаас 70 хувиар хурдтай аж.