Азийн хөгжлийн банкны шугамаар “Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хуримтлалын бүлгийн үйл ажиллагааг дэмжих, сурталчлах зорилгоор “Хуримтлал ба иргэдийн оролцоо” сэдэвт уулзалтыг энэ сарын 27-28-нд Blue Sky цогцолборт зохион байгуулна.
Уулзалтаар хуримтлал үүсгэх боломж, хуримтлалыг өсгөх, удирдах болон ач тусын талаар хэлэлцүүлэх юм. Энэ үеэр Монголд үйл ажиллагаа явуулж буй хуримтлалын бүлгийн төлөөлөл үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна энэ чиглэлээр олон улсад ажилласан, Тайланд, Тайванийн туршлагатай зөвлөхүүд Азийн орнуудын туршлагаас хуваалцаж, зөвлөмж өгнө.
Хоёр өдөр үргэлжлэх хуралд Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкуудын төлөөлөл, Хадгаламжийн даатгалын корпораци, Хот байгуулалтын мэдээлэл судалгааны төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, хуримтлалын бүлгийнхэн, иргэд оролцох аж.
Хуримтлалын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах энэ уулзалт иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.