Толгой өвдөх, ханиад хүрэх, хоолой хөндүүрлэхээс эхлээд эмийн сан зүглэх шалтгаан олон. Тэр тусмаа бага насны хүүхэд, өвчтэй хүнтэй бол тэр айлынхан эмийн сан зүглэх нь бүр их.
Нийслэлд 740 гаруй эмийн сан бий. Булан тойроод буудал гэдэг шиг л эмийн сан хаа сайгүй. Ингэж хэрэглэгчдэдээ ойртсон нь сайн хэрэг.
Өвдсөн, ядарсан үедээ идэх хоолноосоо хумслан байж бид эм, тариа худалдан авдаг. Даанч энэ орон зайд “тоглогч” олон.
Хамгийн чухал нь тэдгээр тоглогчид найдвартай эм нийлүүлж, хэт хөөсөрсөн үнээр эмээ зарах ёсгүй. Хүний өвчин, зовлонд дөрөөлөн ашиг олох ёсгүй юм.
Бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа тул ашигтай ажиллах ёстой ч хэт өндөр үнэ тогтоон, иргэдийг хохироож болохгүй.
Энэ бүхнийг бичиж байгаа шалтгаан нь нэг эмийн сангаас авсан эмийн үнэ өөр эмийн санд хоёр дахин хямд байна гэсэн хэрэглэгчийн гомдлоос улбаатай. Иймд бид нийслэлийн томоохон, сүлжээ эмийн сангуудаас иргэдийн түлхүү авдаг эмийн үнийг лавлалаа.
Сүлжээ эмийн сангууд ихэвчлэн өөрсдөө эм, эмийн бүтээгдэхүүнээ оруулж ирдэг учир жижиг эмийн санг бодвол үнэ нь хямд аж.
Бидний эхний очсон газар бол Сансарт байрлах “Хүрмэн” эмийн сан. Нийслэлд зургаан салбартай уг эмийн сан бүх салбартаа эмээ ижил үнээр зардаг байна. Хамгийн их худалдаалдаг эмийн жагсаалтаа үзүүлэн, учир байдлаа хэлсэн боловч зөвшөөрөл авч мэдээлэл өгдөг аж.
Дараа нь мөн л сүлжээ эмийн сан болох “Ази фарм”-ын 50 мянгат дахь салбарт очлоо. Нийслэлд 15 салбар эмийн сантай “Ази фарм” ч эмээ бүх салбартаа ижил үнээр борлуулдаг юм байна. Иргэдийн хамгийн их худалдан авдаг эмийн жагсаалтыг цааргалалгүй бөглөлөө.
Эндээс гараад хажууханд нь байрлах “Агар фарм”-д орж, иргэдэд мэдээлэл өгөх үүднээс үнийн судалгаа авч байгаа гэсэн ч тусыг эс олов. Жор баригч нь “Дотоод нууцтай холбоотой тул эмийн үнийг мэдээлэх боломжгүй” гэлээ. Тус эмийн сан нийслэлд долоон салбартай, салбар бүрийн үнэ өөр аж.
Иргэдэд үнийг нь хэлээд худалддаг эмийнхээ үнийг бидэнд хэлээгүй учрыг сайн ололгүй дараагийн эмийн санг зорилоо. Нийслэлд 45 салбартай, хамгийн том сүлжээ бол “Монос”. Өмнөх эмийн сангаас “дотоод нууц” гэсэн тайлбар сонссон учраас салбартаа монопол энэ эмийн сангийнхан нээлттэй мэдээлэл өгнө гэсэн итгэл байсангүй.
Бөмбөгөр худалдааны төвийн урд байрлах салбарт очоод тэр бодол маань өөрчлөгдөв. Эндээс үнийн мэдээллээ төвөггүй авав.
Моносын салбар эмийн сангууд нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт ч эмээ ижил үнээр худалдаалдаг бөгөөд худалдан авсан тариур, систем бүрт үнэгүй спиртэн арчидас дагалдуулдаг гэдгээ ч тайлбарлав.
Ингээд иргэдийн хамгийн их хэрэглэдэг эм аль эмийн санд хямд байгааг сонирхуулъя.