Өнөөдөр ямар өдөр вэ? Наймдугаар сарын 27. Хоёр сар харагдсан уу? Харагдаагүй. Сүүлийн үед та Facebook орсон бол өнөөдөр тэнгэрт хоёр сар харагдана гэж уншсан л байх. Гэхдээ эхлээд тийм зүйл хэзээ ч болохгүй гэдгийг шуудхан хэлчихье.
Cар/384 мянган километр/ манайхаас саахалтын зайтай
Харахад хоёр сар хэдий ч нэг нь Ангараг гариг. Ангараг гариг 60,000 жилийн турш ингэж ойртсон түүх байхгүй, дараагийнх нь 2287 онд болно, одоо амьд байгаа хэн ч дахин харахгүй үзэгдэл гэхчлэн бичжээ.
Тэгвэл үнэндээ тэнгэрт хоёр сар харагдана гэдэг зүгээр нэг нүдэнд харагдах гайхалтай төрх биш гэдгийг ойлгоорой. Нейл Коминсын 2010 онд хэвлүүлсэн “Хэрвээ дэлхий хоёр сартай байсан бол” хэмээх номонд дэлхий дээрх амьдрал одоо бидний мэдэж буйгаас тэс өөр байх байлаа хэмээн таамаг дэвшүүлжээ.
Ганцхан жишээ дурдахад далайн давлагааны түвшин одоогийнхоос найм дахин илүү байх байсан гэж түүний номонд дурдсан юм. Хэрвээ тэгсэн бол яахав амьдрал байгаа ч гэсэн та бид өөр төрхтэй, эсвэл нийгмийн хөгжил илүү удаан, магадгүй хурдан ч байх байсан байж болно.
Түүнчлэн та бид хоёр байхгүй ч байж болох юм. Учир нь далайн түвшин өөр байсан тохиолдолд бидний өвөг эцэг үр удмаа үлдээж амжилгүй хорвоог орхих байсан ч байж болох шүү дээ.
Тэгэхээр физикийн хуулиар бид хоёр сартай байсан бол амьдрал сайхан байхгүй байх байлаа.
Хоёрдугаарт Ангараг гаригийн хэмжээ. Тун хялбараар тайлбарлахад Ангараг гариг манай сарнаас хоёр дахин том. Тодруулбал сарны диаметр 3476 км бол Ангараг гаригийнх 6787 аж.
Гэхдээ Улаан нүдэн гариг биднээс 225 сая 300 мянган километрийн цаана оршдог бол сар/384 мянган километр/ манайхаас саахалтын зайтай. Тэгэхээр сарнаас хоёр дахин том хэмжээтэй биет тэргэл сар мэт харагдахын тулд 700,000 орчим километрийн цаана ирэх ёстой болж байна.
Харин Улаан нүдэн гариг 700,000 байтугай нэг сая километр хүртэл ойртсон түүх, ойртох тохиолдол байхгүй.
Тэгвэл энэ бүхэн анх яагаад яригдах болсон бэ? 2003 онд анх хүмүүс “Хоёр сар харагдана” хэмээх цахим шуудан авч эхэлжээ. Ингээд жил бүрийн зун цахим шуудангаар илгээж бусдыг төөрөгдүүлж байсан захидал төд удалгүй Facebook, Twitter хэмээх илүү хүчтэй, өргөн цар хүрээтэй нийгмийн сүлжээгээр тардаг болсон аж.
Энэ зун ч гэсэн өнгөрсөн жилүүдийн адил дээрх мэдээлэл тарсаар байна. 2003 онд тарсан захидал эхлээд сансар судлаачид өөрийн найз нөхөд, хамтран ажиллагсдадаа илгээсэн, цэвэр шинжлэх ухаанд үндэслэсэн захидал байжээ.
Ингээд 2003 онд Ангараг гариг дэлхийд 55,6 сая километр зайд ойртож ирсэн юм байна.
Гэтэл хэн нэгэн буруу ойлгосон уу, эсвэл зориуд бусдыг төөрөгдүүлэх гэсэн үү, ямартай ч захидлыг бага зэрэг гуйвуулж орхисон нь өнөөдөр ингэж төвөг удаж байгаа хэрэг.
Анхны захидалд “Ангараг гариг өнгөрсөн 60,000 жилийн хугацаанд дэлхийд ойртоогүйгээр ойртох гэж байна. Хэрвээ 75 дахин томруулдаг дурангаар харвал та тэргэл сарыг энгийн нүдээр хардагтай адил Ангараг гаригийг харж чадна. Энэ үзэгдэл 2287 онд дахин тохиолдоно” гэжээ.
Үнэхээр 2287 онд Ангараг гариг дэлхийд тун ойрхон ирнэ. Гэхдээ дээрх гурван өгүүлбэрийн голын өгүүлбэрээс “Хэрвээ 75 дахин томруулдаг дурангаар харвал” гэсэн хэсгийг хасчихсан аж.
Үүний улмаас дээрх бичвэрийн бүх утга орвонгоороо эргэжээ.
Тэгвэл Ангараг гариг дэлхийд тун ихээр ойртсон үед юу болдог вэ?
Энэ үед сансар судлаачид судалгааны робот, хиймэл дагуулуудаа Улаан нүдэн гариг тийш илгээдэг. Ойртсон учраас сансрын дуран авайгаар илүү тод харагддаг. Ингээд л боллоо. Ер нь бол дунджаар 15-17 жилийн давтамжтайгаар Ангараг гариг дэлхийд нэг эсвэл хоёр удаа ихээр ойртдог аж.
Энэ нь гэхдээ хэдэн сая километрээр тоологдохоос биш хэдэн мянгаар тоологдохгүй. Тэгэхээр хоёр сарны үлгэрт дахиж битгий итгээрэй. Харин нэг зүйлийг сануулахад хоёр хоногийн дараа тэнгэрт тэргэл сар гарна. Хоёр сар харахгүй ч гэсэн тэргэл сартай шөнө гадаа сайхан л байдаг шүү дээ. Түүнчлэн энэ Бямба гаригт өдөртөө 24, шөнөдөө 12 хэмийн дулаантай байх юм байна.