Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Д.Ангар "Bloomberg Financial Information" компанийн Бээжин дэх төвийн төлөөлөгч Эндрю Чиуг хүлээн авч уулзжээ.
Тус уулзалтаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын болон бусад үнэт цааснуудын мэдээллийг "bloomberg terminal"-аар дамжуулан олон улсад хүргэх, мэдээллийг түргэн шуурхай шинэчлэх талаар хэлэлцсэн байна.
Эхний ээлжинд "bloomberg terminal"-д Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Топ 20 компанийн санхүүгийн тайлан зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг байршуулахад бэлэн болжээ. Цаашид үнэт цаасны зах зээлийн мэдээллийг үе шаттай оруулж байхаар тохиролцжоо.
Ингэснээр манай улсын хөрөнгийн зах зээлийн мэдээлэл олон улсад илүү нээлттэй, ил тод, түргэн шуурхай түгэх, гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэх таатай боломж бүрдэх юм байна.
Гэрэл зургийг qz.com-оос ашиглав.