“Улаанбаатар смарт карт” компаниас хэвлэсэн 700 мянга гаруй цахим картыг худалдаалж дууссаны дараа дамжин суултын хөнгөлөлтийг шийднэ.
Өөрөөр хэлбэл 30 минут доторх дамжин суултыг үнэгүй байлгах уу эсвэл тодорхой хөнгөлөлт эдлүүлэх үү гэдгийг тодорхой болгоно гэдгийг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар цахим карт худалдаалж эхэлснээс хойш 250 мянган иргэн цахим карт худалдан авчээ. Үүн дээр оюутны хөнгөлөлтийн 113 мянган цахим картыг борлуулах юм байна.
Есдүгээр сарын 1-нээс эхлэн бэлэн мөнгөөр зорчиход 1000 төгрөг байхаар шийдвэр гарсан учраас иргэдийг цахим карт худалдан авч нийтийн тээврээр үйлчлүүлэхийг тэрээр уриалсан юм.
Иргэдээс цахим карт худалдах, борлуулах цэгийн тоо бага байгаа талаар гомдол ирж байгаа учраас энэ цэгийг нэмж 300-д хүргээд байгааг Нийтийн тээврийн газрын дарга Ч.Энхбат хэлсэн юм.
Мөн цэнэглэлт хийхээр очиход мөнгө дууссан гэх хариулт өгч буй цэгүүд олон байна гэсэн гомдлын дагуу картын төвүүдэд тодорхой үнийн дүн бүхий бэлэн бус зээлийн цэнэглэлт хийх эрх олгохоор судалж байгааг ч тэрээр хэллээ.